Биет бус хөрөнгийн ангилал анхны өртөгийн бүрдэлт, элэгдэл тооцох арга бүртгэл, биет бус хөрөнгийн тайлагналын тухай
Биет бус хөрөнгө
НББОУС 38
Биет бус хөрөнгө гэж биет шинж чанаргүй тодорхойлж болохуйц мөнгөн бус
хөрөнгийг хэлнэ.
Биет бус хөрөнгийн төрлүүд
· Патент (Бараа үйлчилгээг нэвтрүүлэх онцгой эрх)
· Лиценз (Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл)
· Программ хангамж
· Франчайз ( тэмдэг, нэр, патент ашиглах эрх)
· Зохиогчийн эрх
· Үйлчлүүлэгчийн жагсаалт
· Гүүдвилл
Биет бус хөрөнгөд дараах орохгүй
· Гарааны зардал
· Сурталчилгааны зардал
· Ажилчдын ур чадвар
· Дотоод соёл
· Үйл ажиллагааны зохион байгуулалт
· Бизнесийн хэлбэр
Анхдагч хүлээн зөвшөөрөлтийн шалгуур
· Ирээдүйд эдийн засгийн өгөөж хүртжх магадлалтай байх
· Өртгийг нь найдвартай хэмжих боломжтой байх
· Тодорхойлогдохуйц байх буюу хөрөнгйиг тусад нь эсвэл
гэрээний хамт борлуулах, солилцох, түрээслэх боломжтой байх, эсвэл хууль эрхийн
актын улмаас үүссэн байх
· Өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд үүссэн ба аж ахуй нэгж
хянадаг байх
Анх бүртгэж авахдаа анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ.
1. Худалдан авах: Анхны өртөг=Худалдан авсан үнэ+Анхдагч
шууд зардал
2. Засгын газрын буцалтгүй тусламж: БҮЦ, Гэрээний нэрлэсэн
үнэ+Анхдагч шууд зардал
3. Бизнесийн нэгдлийн үед олж авах: Худалдан авалтын өдрөөрх
БҮЦ-р бүртгэнэ.
4. Солилцоогоор: Арилжааны зорилготой болон арилжааны бус
зорилготой
5. Дотооддоо бий болгох
Судалгааны
үе шат
Шинэ мэдлэг мэдээлэл олж авахтай холбоотой үйл ажиллагаа. Төсөл амжиллттай
хэрэгжих эсэх тал дээр эргэлзээтэй тодорхой бус зүйл олон байдаг учраас судалгааны
зардлыг гарсан тайлант хугацаанд нь зардлаар бүртгэнэ.
Хөгжүүлэлтийн
үе шат
Урьдчилсан загварыг турших болон түүнийг гаргах. Төслийн сүүлийн үе шатанд
гардаг бөгөөд амжилттайгаар хөрөнгийг бий болгох магадлал илүү тодорхой байдаг
тул хөгжүүлэлтийн зардлыг биет бус хөрөнгөөр бүртгэнэ.
Судалгаа хөгжүүлэлтийн зардлыг ялгах боломжгүй бол судалгааны
зардлаар бүртгэнэ.
Дотооддоо бий болгосон дараах Биет бус хөрөнгүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй
· Гуудвилл
· Хэрэглэгчийн уагсаалт
· Барааны тэмдэг
· Оюуны өмч
· Хэвлэлийн эрх зэргийг өртгийг нь найдвартай хэмжих
боломжгүй учир хүлээн зөвшөөрөхгүй
Биет бус хөрөнгийн онцлог шинж
Биетээр оршдоггүй ч санхүүгийн хэрэглүүр биш юм. Биет бус хөрөнгө нь
эзэмшиж байгаа этгээддээ давуу эрхийг олгодог. Хадгаламж, дансны авлага, бонд,
санхүүгийн хэрэглүүрүүди зэрэг нь биетэй бодитой оршдоггү й ч биетр бус хөрөнгө
биш гэсэн үг. Ихэнх тохиолдолд биет бус хөрөнгө нь хэд хэдэн тайлант үе
хамардаг тул эргэлтйн бус хөрөнгөөр ангилагддаг.
Биет бус хөрөнгийн ерөнхий ангилал
Дараа үеийн хэмжилт
1. Өртгийн загвар (АӨ-Хур.эл-Хур ҮЦ бууралт)
2. Дахин үнэлгээний загвар (Дахин үнэлсэн дүн-Хур.эл-Хур ҮЦ бууралт)
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩