Хөдөлмөрийн ардлын элементүүд, цалин хөлс тооцох, хөдөлмөрийн зардлыг бүртгэлд тусгах тухай
ХӨДӨЛМӨРИЙН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
ХӨДӨЛМӨРИЙН ЗАРДЛЫН
ЭЛЕМЕНТҮҮД
Хөдөлмөрийн зардал гэдэг нь аливаа нэг үйл
ажиллагааявуулахад хүний оруулсан хувь нэмэр нь буюу ажиллах хүчний үнэ цэнэ
бөгөөд нягтлан бодох бүртгэлийн ихэнх системд энэ байнга тооцож хяналт тавих
чухал элемент юм. Хөдөлмөрийн зардал нь
үндсэн 3 элементээс бүрдэнэ.
Үндсэн цалин хөлс гэдэг нь гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тооцож
олгодог хөлс юм. Энэ цалин хөлсийг ажлын норм болон суурь үнэлгээгээр тооцож
олгох бөгөөд үүнийг аж ахуйн нэгж бүр ажлын төрөл, үйл явц, түүний ангилал
бүрээр тогтоож мөрдөнө.
Нэмэгдэл цалин хөлс нь илүү цагийн хөлс, амралт, баяр
ёслолын өдөр ажилласны хөлс, удаан жил ажилласны нэмэгдэл, ажлын үр дүнгээр
олгох бүх төрлийн шагнал урамшуулал, бусад нэмэгдэл шагнал урамшууллаас
бүрдэнэ.
Хөдөлмөртэй холбогдох бусад зардалд цалин хөлсний дүнгээс
тооцож, байгууллагаас төлдөг бүх төрлийн даатгаллын хураамжуудыг оруулна.
ЦАЛИН ХӨЛС ТООЦОХ
АРГУУД
Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанарын тооцож болох ажил
хийснээр олгох цалингийн хэлбэрийн ашиглана. Хийснээр олгох цалингийн хэлбэр нь
дотроо хийснээр өсгөн нэмэгдүүлж олгох, хийснээр шагналтай олгох гэсэн системд
хуваагдана.
· Хийснээр өсгөн нэмэгдүүлэх цалин хөлс гэдэг нь үндсэн
үүрэгт ажлын төлөвлөгөөний биелэлтэнд нь тогтоогдсон суурь үнэлгээгээр хөлс
тооцож нэмж олгодог систем юм.
· Хийснээр шагналтай олгох систем нь үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлынхаа тоо хэмжннш төлөвлөгөөнөөс давуулж
биелүүлсэн, чанарыг сайжруулсан, зардал хэмнэсэн зэрэг тохиолдолд олгож байгаа
нэмэгдэл урамшуулал бүхий цалингийн систем юм.
Гүйцэтгэсэн ажлын тоо чанарыг тооцож, цалин хөлс олгох
боломжгүй ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст тэдний уг ажлыг гүйцэтгэхэд
зориулсан цагт нь үндэслэн цалин хөлс олгох бөгөөд ийм цалин хөлсний хэлбэрийг
цагаар олгох цалингийн хэлбэр гэнэ.
Хийснээр цалинг тооцохдоо хүн бүрийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний тоо хэмжээг төдийгүй түүнийг гүйцэтгэх ажлын цагийг нь
нормчлонхаргалзаж, хөлсний үнэлгээ тогтоож хэрэглэдэг түгээмэл журам байдаг.
Манай орны хувьд энэ системийг авч хэрэглэх нь үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлж,
цэвэр орлогоо нэмэгдүүлэх, улмааражиллагсады нэрлэсэн бодит цалинг өсгөх боломж
олгоно. Үндсэндээ бүх цалин хөлс нь
хөдөлмөрийн бүтээмж, ажиллагсадын дадлага, туршлагад үндэслэх бөгөөд тэдгээрээр
хязгаарлагддаг. Иймээс хөдөлмөрийн зардлын эдгээр хүчин чадалыг нарийн
харгалзаж төлөвлөх, түүнд зохицуулан урамшууллын системээ боловсруулах,
гүйцэтгэлд нь хяналт тавих болон бүртгэх нь аж ахуйн нэгж бүрийн удирдлагын
чухал асуудлын нэг юм. Эндээс хүн бүрийн хүчин чармайлтыг үндэслэн хөдөлмөрийн
зардлыг тодорхойлох гол хэмжүүр нь хөдөлмөрийн бүтээмж гэдэг нь харагддаг.
Зах зээл хөгжсөн орнуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлын
үнэлгээг хийсэн ажил болон ажилласан цагийн хоёуланг нь харгалзан тооцдог хэд
хэдэн систем байдаг бөгөөд тэдгээрийг дурдвал:
1. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг үндэслэн цалин
хөлс тооцож олгох систем
2. 100 хувийн урамшуулалт цалингийн систем
3. Хамт олны урамшуулалт цалингийн систем
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг
үндэслэн цалин хөлс тооцож олгох систем
Энэ нь цалин хөлсийг тооцож олгодог хамгийн энгийн систем. Энэ системийн
үед төлөвлөгөөнөөс давуулж үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэгдэлтэй, илүү үнэлгээггээр тооцож
олгодог.
100%-ийн урамшуулалт цалингийн систем
Энэ системийн үед цалинг цагт үндэслэн тооцох бөгөөд гүйцэтгэлээрх
үйлдвэрлэлийн хэмжээ нь стандартаар үйлдвэрлэх ёстой хэмжээнээс их байвал
цалинг нэмэгдүүлэн олгодог, харин бага болон тэнцүү байвал ажилласан цагт
ногдох цалингаа авна. Цалинг ажилчин тус бүрээр тооцдог. Цалинг дор өгөгдсөнөөр
тооцно.
Хамт олны урамшуулалт цалингийн систем
Хамт олны урамшуулалт цалнгийн систем нь хувь хүний цалин
хөлсийг тооцож урамшуулахтай нэг адтл хамт олны үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн
ажлын стандартаас давуулж биелүүлсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажилдаа тарифт
баталгаат цалин хөлсөө авна. Стандартаас давуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн,
гүйцэтгэсэн ажил нь тухайн хамт олны хэмнэсэн хугацаанд хамаарах бөгөөд ажилтан
бүр ажилласан цагт олгох цалин хөлсний нэг адил хэмнэсэн хугацаандаа шагнал,
урамшуулал авна. Цалинг дор өгөгдсөнөөр тооцно.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАРДЛЫГ
БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
Ажилчин ажилтан тус бүрээр цалинг тооцоолон цалингийн хүснэгтээ бэлтгэсний
дараагаар дараах байдлаар бүртгэлд тусгана.
ЦАЛИН ХӨЛСТЭЙ
ХОЛБОГДОХ НЭМЭЛТ АСУУДЛУУД
Ээлжийн амралт, шагнал урамшуулал, тэтгэвэрийн мөнгө нь ажил олгогчын
зүгээс ажиллагсдад өгч буй нэмэлт зардал учир шууд бус амралтын зардлаар
бүртгэнэ. Ээлжийн амралтын цалинг тооцохдоо:
Ажилтны ээлжийн үндсэн хугацаа нь ажлын 15 өдөр байна. 18 нас хүрээгүй,
хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа нь 20 өдөр байна.
Хөдөлмөрийн хэвийн
нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн
амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно.
Эдгээр мөнгийг орлого, зардал зохицох зарчмын дагуу нөөц үүсгэн бүртгэнэ.
Хөдөлмөрийн
чадвараа түр алдсаны тэтгэмжийг
НДШ-ийн хуулийн дагуу даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан
түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь
хэмжээгээр бодож олгоно.
Хөдөлмөрийн
чадвараа түр алдсаны тэтгэмжийн эхний
өдрийн мөнгийг тухайн байгууллага, 5-с дээш хоногийн мөнгийг нийгмийн
даатгалын сангаас бодно. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа нь эхний өдрөө оролцуулаад ажлын 66 өдрөөс хэтрэхгүй
байна. Харин хорт хавдар, сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд хжлын 132 хоногын
хугацаанд тэтгэмж тооцно. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаагаар
шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.
Дт Цалингийн
зардал хх
Дт НД-ийн
сангаас авах авлага хх
Кт Мөнгөн хөрөнгө хх
Жирэмсний тэтгэмж
Заавал болн сайн дураар даатгуулагч эх дараах болзолыг
хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхтэй.
· Заавал болон сайн дурын даатгуулагч эх тэтгэмжийн
даатшалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд
төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй байх
· Даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан
даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн,
жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, төн 196 хоног тээгээгүй боловч амьдрах
чадвар бүхий хүүхэд төрүүлсэн бол
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩