Үндсэн хөрөнгийн бүртгэл НББОУС-16
Үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээнд ашиглаж байгаа мөн
түрээслүүлэх ба удирдлагын хэрэгцээнд ашиглаж буй 1 болон түүнээс дээш тайлант
хугацаанд ашиглагдах биет хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ.
Шинж чанар
·
Борлуулах бус үндсэн үйл ажиллагаанд ашиглах(Хэрэв
борлуулах бол зорилгоосоо хамаараад хөрөнгө оруулалт эсвэл бараа материал)
·
Удаан хугацаанд ашиглахын зэрэгцээ элэгдэх (Хайрга
бэлтгэх, хог хаях зэрэг зарим ялгаатай нөхцлийг эс тооцвол газар ньхязгааргүй
ашиглалтын хугацаатай тул элэгдэл тооцохгүй)
·
Биет бодитой орших
·
Өртөг нь хэмжигдэхүйц орших
Үндсэн хөрөнгөд дараах орно.
·
Газар (элэгдэл тооцохгүй)
·
Газрын сайжруулалт (ашиглалтын хугацаа нь хязгаарлагдмал
зогсоол, явган хүний зам, үерийн далан гэх мэт)
·
Барилга байгууламж
·
Дуусаагүй барилга
·
Тоног төхөөрөмж
·
Түрээсийн сайжруулалт
·
Тавилга эд хогшил
·
Тээврийн хэрэгсэл
·
Компьютер ба түүний дагалдах хэрэгсэл
·
Бусад үндсэн хөрөнгө
(Конторын зориулалттай цахилгаан хэрэгсэлүүд)
Анхны хүлээн зөвшөөрөлт
Анхны өртөг=Худалдан авсан үнэ+Анхдагч шууд
зардал
Анх хүлээн зөвшөөрөх шалгуур:
1.
Тухайн үндсэн хөрөнгийн эдийн засгийн өгөөжийг аж ахуйн
нэгж ирээдүйд хүртэх магадлалтай
2.
Хөрөнгийн өртгийг бодитойгоор хэмжих боломжтой байх
Үнэ төлбөргүй олж эзэмшсэн хөрөнгийг (бэлэг, хандив,
буцалтгүй тусламжаар хүлээн авсан шинэ болон хуучин хөрөнгийг) гэрээнд тусгасан
үнээр, байхгүй бол бодит үнэ (ЗЗҮ)-р нь бүртгэнэ.
Хөрөнгийн өртгийн дүнд
мэдэгдэхүйц хэмжээтэй тусгай зориулалттай хэсгийг тусад нь үндсэн хөрөнгөд
бүртгэнэ. Жишээ нь Онгоцны далавч, дугуй, эх бие... гэх мэт
Анхны өртөгт
(+) Худалдан авсан үнэ (хөнгөлөлт урамшууллыг хассаны
дараах )
(+) Эргэн төлөгдөхгүй
татвар (гаалийн татвар, ОАТ, буцаагдахгүй
НӨАТ)
(+) Шууд зардал буюу
хөрөнгийг ашиглахад бэлэн болгохтой холбогдог гарсан зардлууд
·
Талбай бэлтгэх
·
Анхны тээвэрлэлт
·
Суурьшуулалт
·
Шалгах зардал
·
Мэргэжилийн үйлчилгээний хөлс
(+) Хөрөнгийг нүүлгэх,
заддлах, зайлуулах болон байрлаж байсан талбайг засахад гарсан зардлын анхны
тооцоолол
(-) Хөрөнгийг ашиглахад
бэлэн болгох хүртэл олсон орлого
(+) Худалдан авалт, өарьж
байгуулахтай холбогдон гарсан тэтгэвэр, тэтгэмж
Дараах зүйлс анхны өртөгт орохгүй
·
Удирдлагын болон бусад зардал
·
Шинэ бүтээгдэхүүн танилцуулах зардал
·
Хөрөнгийн төлөвлөгөөт гйүцэтгэлд хүрэхээс өмнөх үйл
ажиллагааны алдагдал
Үндсэн хөрөнгийн ангилал
Анхдагч хүлээн зөвшөөрөлтийн Дараа үеийн
хэмжилт үнэлгээ
1.
Өртгийн загвар
Анхны өртөг-Хуримтлагдсан
элэгдэл-Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт
2.
Дахин үнэлгээний загвар
Дахин шинэчилсэн
дүн-Хуримтлагдсан элэгдэл-Хуримтлагдсан үнэ цэнийн бууралт
·
БҮЦ нь мэдэгдэхүйц хувирамтгай байнга өөрчлөгддөг бол жил
бүр дахин үнэлнэ.
·
БҮЦ нь үл ялиг өөрчлөлттэй бол үндсэн хөрөнгийг3-5 жилийн
хугацаанд дахин үнэлнэ.
Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үед үндсэн хөрөнгийн ангийг
бүхэлд нь үнэлэх шаардлагатай.
Дахин үнэлгээний арга
Хуримтлагдсан элэгдлийг дахин
тооцох
Энэ аргын үед дахин үнэлж буй үндсэн хөрөнгийн
хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн дахин
тооцох ба ингэснээр дахин үнэлгээний дараах хөрөнгийн дансны үнэ нь үнэлсэн
үнэтэй тэнцүү болно. Ийм шинэ хөрөнгө өнөөдөр ямар үнэтэй байх вэ гэсэн үнэлгээ
буюу үндсэн хөрөнгийн олон жилийн өмнөх анхны өртгийг дахин үнэлнэ. Үндсэн
хөрөнгийн элэгдлийг шинээр тогтоосон анхны өртгөөс дахин тооцох ба өмнө тооцсон
болон шинээр тооцсон хуримтлагдсан элэгдлийн зөрүүгээр үндсэн хөрөнгийн анхны
өртгийг тохируулна
Жишээ:
“Алтай” компани 2005 оны эхэнд ашиглалтанд орсон 40,000,000₮-ийн анхны
өртрөгтэй, 500,000₮-ийн үлдэх өртөгтэй, 16 жилийн ашиглалтын хугацаатай тоног төхөөрөмжийг
ашиглалтын 5 дахь жилийн эцэст дахин үнэлсэн. Дахин үнэлгээгээри тоног
төхөөрөмжийн дансны үнийг 38,718,750₮, үлдэх өртөггүй, цаашид 15 жил ашиглана
гэж үзсэн. Үндсэн хөрөнгий элэгдлийн зардлыг шулуун шугамын аргаар элэгдүүлдэг.
2009.12.31-ний өдрийн тоног төхөөрөмжийн хуримтлагдсан
элэгдэл:
(40,000,000-500,000):16 жил*5жил=12,343,750₮
Дахин үнэлсэн анхны өртгийг Х гэж үзвэл дахин үнэлэгдсэн
анхны өртгөөс тооцсон хуримтлагдсан элэгдэл (Х:20 жил*5 жил) болно. Дахин үнэлэх үед үндсэн хөрөнгийн ашиглалтын
хугацааг 4 жилээр сунгасан учраас тоног төхөөрөмжийн нийт ашиглалтын хугацаа 20
жил болж өөрчлөгдөнө.
Дахин үнэлсний лараах дансны өртөг 38,718,750₮ байхаар
анхны өртгийг шинээр тодорхойлно.
Ø Дахин үнэлсний дараах
дансны үнэ: Х-Х:20*5=38,718,750₮
Ø Дахин үнэлсний дараах
анхны өртөг: Х=51,625,000₮
Ø Дахин үнэлсний дараах
уримтлагдсан элэгдэл: 51,625,000:20*5=12,906,250₮
Ø Хуримтлагдсан
элэгдэлийн өөрчлөлт=12,906,250-12,343,750=562,500₮
Ø Дахин үнэлсний дараах
үлдэгдэл өртөг=51,625,000-12,906,250=38,718,750₮
Тоног төхөөрөмжийн анхны өртгийг 51,625,000₮ болгож
үнэлэхийн тулд хуримтлагдсан элэгдэлийн өсөлт 562,500₮ болон 11,062,500₮-өөр
тоног төхөөрөмжийг нэмэгдүүлнэ.
Дахин үнэлсний дараа жил бүрийн элэгдэлийн
зардал=51,625,000:20 жил=2,581,250₮
Хуримтлагдсан элэгдэлийг
данснаас хасах арга
Энэ аргын үед ийм хуучин хөрөнгө өнөөдөр ямар байх вэ
гэсэн үнэлгээг тогтоох ба тухайн үндсэн хөрөнгийг өмнө нь тооцогдсон
хуримтлагдсан элэгдэлийгбүртгэлээс хасна. Дараа нь үндсэн хөрөнгийн үлдэгдэл
өртгийг дахин үнэлсэнө дүн хүртэл нэмэгдүүлнэ. Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэний
дараахжилүүдийн элэгдлийн зардлыг шинээр тогтоосон дансны үнээс тооцно.
2009.12.31-ний өдрийн тоног төхөөрөмжийн хуримтлагдсан
элэгдэл:
(40,000,000-500,000):16 жил*5 жил=12,343,750₮
2009.12.31-ний өдрийн тоног төхөөрөмжийн дансны үнэ=40,000,000-12,343,750=27,656,250₮
байна.
Дахин үнэлсний дарахаа жил бүрийн элэгдэлийн
зардал=38,718,750:15 жил=2,581250₮ болно.
Дахин үнэлгээний нэмэгдэл данс хаах
1.
Үндсэн хөрөнгийг данснаас хасах үед хуримтлагдсан ашиг руу
хаах
Дт Дансны үнийн өсөлт ххх
Кт
Хуримтлагдсан ашиг ххх
2.
Элэгдэлийн зардлын зөрүүгээр ашиглалтын хугацаанд
системтэйгээр хуримтлагдсан ашиг руу хаах
Дараа үеийн зарлага
·
Их засвар (Капиталжих)
·
Урсгал засвар (Хэвийн үйл ажиллагааг
хангах, тайлант хугацаанд орлого олох төлөвлөгөөт зардал)
·
Шалгалт, хяналт (тогтмол хиыгддэг
томоохон хэмжээний шалгалтын зардал)
Байнга хийгддэг томоохон
хэмжээний шалгалт хяналтын зардлыг хөрөнгийн өртөгт оруулж дараагийн шалгалт
хүртлэн хугацаанд элэгдүүлдэг
Дараа үеийн зарлагын орлуулалт
Хуучин хөрөнгийг данснаас хасаад шинэ хөрөнгийг оруулна.
Хасах аргатай адил боловч 1 бүтэн хөрөнгийн 1 ангийг сольсон учир орлуулалт
гэнэ.

Үлдэх өртөг: Хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэси зарж борлуулах үнээс
данснаас хасахтай холбоотой аливаа зарддлыг хассан дүн ба уг үйл ажиллагаанаас
аж ахуй нэгжид орж ирэх цэвэр мөнгөн урсгал
Тусгай нэгжийн үнэ цэнэ: Хөрөнгийн тасралтгүй ашиглалт болон ашиглалтын хугацааны
эцэст данснаас хасах үед орж ирэх мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм.
Дансны үнэ буюу үлдэгдэл өртөг: тухайн хөрөнгийн анхны өртөгөөс хуримтлагдсан элэгдэл
болон хуримтлагдсан үнэ цэнийн гарзыг хассан дүн.
Үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болгох үеэс элэгдэл
тооцно.
Хөрөнгийг бүрэн элэгдүүлснээс бусад тохиолдолд хөрөнгө
сул зогссон ч элэгдэлийг тооцсоор л байна.
Үндсэн хөрөнгийг тайлагнах
Үндсэн хөрөнгийг дансны үнэ болон нөхөгдөх дүнгийн аль
багаар нь тайлагнана. Нөхөгдөх дүн гэдэг нь ашиглалтын үнэ цэнэ болон бодит үнэ
цэнийн аль ихийг хэлнэ. Ашиглалтын үнэ цэнэ хөрөнгийг цаашид ашиглахад бий болж
орох мөнгөн урсгалын бодит үнэ цэнэ юм.
Арилжааны зорилготой байх
·
Мөнгөн урсгалын хэв шинжүүд нь ялгаатай
·
Солилцооны ажил гүйлгээ нь аж ахуйн нэгжийн үйл
ажиллагааны онцгой үнэ цэнэ бүхий хэсэгт зохих хэмжээгээр нөлөөлөх
·
Солилцоонд орсон хөрөнгүүдийн БҮЦ-д дээрх 2 зөрүү
мэдэгдэхүйц хамааралтай байх
Арилжааны зорилготой үед:
·
Өгж байгаа хөрөнгийн ЗЗҮ мэдэгдэхгүй бол авж байгаа
хөрөнгийн зах зээлийн үнээр
·
2 ЗЗҮ хоёулаа мэдэгдэхгүй бол өгж байгаа хөрөнгийн дансны
үнээр
баярлалаа
ReplyDelete