Бүтээн босголтын үеийн хүүний капиталжуулалтыг бүртгэх арга, зээлийн өртгийн тухай ойлголт
Зээлийн өртөг буюу хүүгийн капитлажуулалт
Бэлтгэл ажил шаардаж буюу 1-с дээш жил барьж байгуулах үндсэн үйл
ажиллагаанд ашиглах хөрөнгө бүтээн бүсгох эсвэл худалдан авалт, үйлдвэрлэлтэй
нь хамааралтай зээлийн өртгийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэг болгон
капиталжуулна.
Зээлийн
өртөг буюу хүүгийн зардалд
1. Санхүүгийн хэрэглүүрд тодорхойлсон үр ашигт хүүгийн
аргаар тооцсон хүүгийн зардал
2. Санхүүгийн түрээстэй холбоотой хүүгийн зардал
3. Гадаад валютаар авсан зээлийн ханшийн зөрүүгээр хүүгийн
зардлад хийх тодруулга орно.
Хүүгийн
зардлыг капиталжуулах нөхцөл
1. Хөрөнгө бий болгохтой холбоотой зардал гарсан байх
2. Зээлийн өртөг буюую хүүгийн кардал гарсан байх
3. Хөрөнгийг бүтээн босгох үйл ажиллагаа явагдаж байх. Энэ
нь биетээр барьж байгуулахаас илүү өргөн хүрээтэй. Жишээ нь хөрөнгийг биетээр
барьхаас өмнөх техникийн ба удирдлагын ажлууд багтана.
Жигнэсэн
дундаж зарлагын арга
Энэ аргын үед жинэлсэн дундаж хуримтлагдсан зарлагыг тооцоход уг зарлагад
хамаарах хүүний зардал ба гарах хугацаагаар бүтээн босголтын зардлыг жинлэнэ. Жинэлсэн
дундаж зарлагыг тооцсоны дараа зайлсхийх боломжтой хүүг тооцно. Үндсэн хөрөнгий
өртөгт капиталжуулах хүүний зардлын дүн нь тухайн хугацаанд гүйцэтгэлээр гарсан
хүүний зардал ба зайлсхийх боломжтой хүүний зардлын аль бага байна.
· Тайлант хугацааны дундуур тусгай зээл авсан, барилгын
ажил эхэлсэн үед тусгай зээлээ жинлэсэн дундаж зардалтай жишихтэй жтнлэж жишнэ.
· Бусад өрийн дундаж хүүг олохдоо дээрх нөхцөлд байвал мөн
жинлэн олно.
· Барилга барихтай холбоотой авсан зээлээсээ газар худалдан
авсан бол мөнгийг нь жинлэсэн дундаж зардлын тооцоололд оруулна. Барилгын
өртөгт уг зардал орохгүй.
Бүтээн
босголтын үед:
Капиталжуулалтыг
бүр мөсөн зогсоох
· Барилгын ажил дууссан үед мөн бүтээн босгох ажил дуусах
өдөр тутмын бичиг цаастай холбоотой ажил дуусаагүй байсан ч барилгыг ашиглахад
бэлэн гэж үзэж капиталжуулалтыг зогсооно.
· Хэсэгчлэн дууссан үед хэсэг хэсгээр нь БҮЦ-г тооцох
боломжтой бол хэсэгчлэн капиталжуулалтыг зогсооно.
Тусгайлах
хүүний арга
Тусгайлах хүүний аргын үед капиталжуулах хүүг тооцохдоо гарсан зарлагыг,
капиталжуулах хугацаа болон хүүгээр үржүүлэх замаар тооцооллыг хийнэ.
Тусгай зориулалттай зарим хэсгийг зарцуулах хүртэл хөрөнгө оруулалтад
хийсэн бол тайлант хугацаанд капиталжуулах зээлийн хүүг тооцохдоо гүйцэтгэлээр
гарсан зээлийн хүүний зардлаас хөрөнгө орж ирсэн хүүний зарлагыг хасж тооцно.
Үндсэн хөрөнгийн бүтээн босголтын ажил технологийн шаардлагаас үл хамааран
түр зогссон үед хүүний капиталжуулалтыг мөн зогсооно. Энэ хугацаанд гарсан
зээлийн хүүний зардлыг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ. Хэрэв бэлтгэл ажил
хугацаа шаардах хөрөнгөд хэд хэдэн хэсгээс бүрдэх ба эдгээр хэсгүүд тодорхой үе
шаттайгаар зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулахад бэлэн болж байвал тухйан
хэсэгт хамаарах хүүний капиталжуулалтыг зогсооно.
Санхүүгийн
тайлангийн нэмэлт тодруулга
Санхүүгийн тайланд тухайн тайлант хугацаанд гарсан нийт хүүний зардлыг
зардалд шингээсэн ба үндсэн хөрөнгийн өртөгт капиталжуулсан хэсгийн хамт нэмж
тодруулах хэрэгтэй.
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩