Авлагын тухай ойлголт, ангилал, авлагын хүлээн зөвшөөрөлт, бүртгэл, мөн найдваргүй авлагатай холбогдох асуудлуудын тухай ойлголт
АВЛАГЫН БҮРТГЭЛ
НЭГ. АВЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, АНГИЛАЛ,
АВЛАГЫН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ
Бараа бүтээгдэхүүнийг
худалдан авагчдад зээлээр борлуулах, ажил үйлчилгээг зээлээр үзүүлснийхээ төлөө
худалдан авагчдаас нэхэмжилж буй мөнгөний дүнг авлага гэж нэрлэнэ.
Санхүүгийн тайлагналын зорилгоор авлагыг эргэлтийн ба эргэлтийн бус гэж
ангилна. Нэг жил буюу үйл ажиллагааны циклийн аль уртад төлөгдөх авлагыг эргэлтийн авлага гэнэ. Бусад бүх авлагыг
эргэлтийн бус авлага гэж нэрлэнэ.
Дансны авлага нь 30 хоногийн хугацаатай гэвэл 30 хоног дотор хэзээ ч
төлөгдөж болно.
Авлагын бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд үл
маргах журмаар төлнө гэсэн худалдан авагчийн өгсөн бичгэн амлалт бөгөөд богино
ба урт хугацаатай байна.Авлагын бичигт хүү тооцно.
Авлага үүсэх ажил гүйлгээ бодитоор гарсан, авлага ирээдүйд төлөгдөх
магадлалтай, авлагын дүнг найдвартай хэмжих боломжтой үед авлагыг хүлээн
зөвшөөрч бүртгэнэ. Авлагыг нэхэмжилсэн үнэ буюу хүлээн авах мөнгөний нэрлэсэн
үнээр нь анх бүртгэдп тусгана. Нэхэмжилсэн үнэ нь борлуулагч ба худалдайн авагч
хоёр талын хартлцан хүлээн зөвшөөрсөн үнэ эсвэл компаний удирдлагаас баталсан
үнэ байна. Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлагыг Монгол банкнаас зарласан
тухайн өдрийн албан ханшаар төгрөгт хөрвүүлж бүртгэнэ.
Анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр үнэлж,
санхүүгийн байдлын тайланд тайлагнана.
ХОЁР. ДАНСНЫ АВЛАГЫН БҮРТГЭЛ
Аж ахуйн нэгж борлуулалт хийх үед худалдан авагч нартаа 2 төрлийн хөнгөлөлт
санал болгож болно.
· Мөнгөн хөнгөлөлт буюу борлуулалтын хөнгөлөлт
· Худалдааны хөнгөлөлт
Борлуулалтын хөнгөлөлт
Аж ахуйн нэгж зээлээр борлуулсан бараа, зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээний
үнийг аль болох богино хугацанд төлүүлэхийн тулд худалдан авагч нарт
борлуулалтын хөнгөлөл санал болгодог. Борлуулалтын хөнгөлөлт нь авлагын
төлөлтөөс орж ирэх мөнгөн хөрөнгийн дүнг бууруулна.
Хөнгөлөлт үзүүлж буй үед
дансны авлагыг бүртгэх хоёр арга байдаг.
1. Нийт дүнгийн арга
2. Цэвэр дүнгийн арга
Нийт дүнгийн арга
Борлуулт хийх үед авлага ба борлуулалтын орлогыг худалдан авагчаас
нэхэмжлэх нитй авлагын дүнгээр бүртгэх бөгөөд худалдан авагч хөнгөлөлтийн
хугацаанд багтааж төлбөрөө шилжүүлбэл хөнгөлөлтийн дүнгээр “борлуулалтын
хөнгөлөлт” дансыг дебетлэнэ.
Цэвэр дүнгийн арга
Борлуулалт хийх үед авлага ба борлуулалтын орлогыг худалдан авагчаас
нэхэмжлэх нийт авлагын дүнгээс хөнгөлөлтийг хассан цэвэр дүнгээр бүртгэдэг. Худалдан
авагч хөнгөлөлтийн хугацаанд багьааж төлбөрөө төлбөл борлуулалтын хөнгөлөлт
дансанд бичилт хийхгүй. Харин хөнгөлөлтийн хугацааа өнгөрсний дараа төлөгдөх
авлагад ногдох худалдан авагчын эдлээгүй хөнгөлөлтийг “Алдагдсан борлуулалтын
хөнгөлөлт” гэсэн орлогын дансны кредитэд бүртгэх бөгөөд уг орлогыг орлогын
тайлангын “Бусад орлого”-оор тайлагнана.
Худалдааны
хөнгөлөлт
Борлуулсан бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээнээс
хамааруулан үзүүлж буй хөнгөлөлтийг худалдааны хөнгөлөлт гэх бөгөөд худалдааны
хөнгөлөлтийг ихэвчлэн хувийн жингээр илнрхийлнэ. Худалдан авагч болон
борлуулагч нь худалдан авалт болон борлуулалтыг худалдааны хөнгөлөлт хассан
дүнгээр бүртгэлд тусгана.
Жишээ нь: “А” компани дараах борлулалтыг хйисэн.
Жагсаалтын үнэ 2,015,000
Худалдааны хөнгөлөлт 10-5-4
2,015,000-2,015,000*10%=
1,813,500₮
1,813,500-1,813,500*5%=
1,722,825₮
1,722,825-1,722,825*4%=
1,653,912₮
ГУРАВ. НАЙДВАРГҮЙ АВЛАГЫН БҮРТГЭЛ
НББОУС-д
“Санхүүгийн байдлын тайланд авлагыг цэвэр боломжит үнэ цэнээр нь үнэлж тусгана
гэж” заасан байдаг. Авлагын цэвэр боломжит үнийг авлагын дүнгээс найдваргүй
авлагын нөөцийн дүнг хасаж тодорхойлно. НББ-д найдваргүй авлагын зардлыг
бүртгэх үндсэн 2 арга байдаг.
1.
Шууд арга
2.
Нөөцийн арга
Шууд арга
Шууд
аргын үед тухайн төлөгдөх найдваргүй гэдэг нь тогтоогдсон үед авлагыг данснаас
хасаж бүртгэдэг. Компанид өглөгтэй итгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй гэж
зарлагдсан гэх мэт тохиолдолд тухайн аьлага төлөгдөх найдваргүй гэж үзнэ.
Нөөцийн арга
Энэ аргын
үед тайлант хугацаа бүрийн эцэст урьдчилан нөөц байгуулах ба төлөгдөх чадваргүй
болсон авлагыг уг нөөцөд хааж бүртгэдэг.
Найдваргүй
авлагын зардлыг орлогын тайланд бусад зардлаар толилуулна.
Авлагын хувийн жингийн арга
Энэ аргын үед авлагын дансны үлдэгдлээс тодорхой хувиар “Найдваргүй авлагын
нөөц” дансны эцсийн үлдэгдлийг тооцох ба “Найдваргүй авлагын нөөц” дансны эхний
ба эцсийн үлдэгдэл, Дт ба Кт гүйлгээг харгалзан тайлант хугацааны найдваргүй
авлагын зардлыг тохируулж бүртгэнэ. Авлагын хувийн арга нт дотроо 2 аргатай.
· Авлагын пансны үлдэгдэлд үндэслэх арга
· Авлага төлөгдөх хугацаанд үндэслэх арга
Борлуулалтын хувийн жингийн арга
Борлуулалтын хувийн жингийн аргын үед тайлант хугацааны зээлийн
борлуулалтын тодорхой хувиар Найдваргүй авлагын зардлыг урьдчилан тооцож “Найдваргүй
авлагын нөөц” дансны кредитээс “Найдваргүй авлагын зардал” дансны дебетэд
бүртгэнэ.
Найдваргүй авлагын зардал=Зээлийн борлуулалт*Авлага найдваргүй болох хувь
Ихэвчлэн барьцаалсан
дансны авлагын цуглуулалтыг авлагаа барьцаанд өгөгч тал буюу барьцаалагч тал нь
хариуцдаг. Мөн барьцаалагдсан авлага төлөгдөх үед орж ирсэн мөнгийг зөвхөн
зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхөд зарцуулна.
ДӨРӨВ. АВЛАГЫГ ДАНСНААС ХАСАХ
ҮЕИЙН БҮРТГЭЛ
НББ-д авлагыг цуглуулах, найдваргүй болох, борлуулах үед данснаас хасаж
бүртгэнэ.
Авлага төлөгдөх үед дараах журналын бичилтийг хийнэ.
Дт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Дансны авлага ххх
Авлага төлөгдөх найдваргүй болох үед дараах журналын бичилтийг хийнэ.
Дт Найдваргүй авлагын
нөөц ххх
Кт Дансны авлага ххх
Авлагыг дансны гуравдагч талд шилжүүлэх 2 хувилбар байдаг.
· Дансны авлагын барьцаалал
· Дансны авлагын борлуулалт
Дансны авлагын барьцаалал
Авлагаа барьцаалж мөнгө зээлж авах үйл йжиллагааг авлагын барьцаалал гэнэ.
Барьцааллын үед зээлдэгч болон зээлдүүлэгчид дараах зүйлсийг тохиролцох
шаардлагатай.
Үүнд:
· Аль аль авлагыг барьцаанд тавих
· Тухайн авлага барьцаалагдсан талаар авлага төлөх этгээдэд
мэдэгдэх эсэх
· Барьцаалагдсан авлага төлөгдөх үед мөнгийг зээлдэгч,
зээлдүүлэгийн аль нь хүлээн авах
· Зээлийн хүү болон зээлийн шимтгэлийн хэмжээг тохиролцох
Дансны авлагын борлуулалт
Бизнесийн байгууллагаас авлагыг шимтгэлтэйгээр худалдан авч дараа нь
худалдан авагчдаас шууд цуглуулалт хийдэг санхүүги й байгууллага буюу банкыг
фактор гэнэ. Факторинг гэдэг нь авлагын дансыг борлуулах үйл ажиллагаа.
Факторингийн ажил гүйлгээнд авлагыг баталгаатай ба баталгаагүй борлуулж болно.
Баталгаатай дансны авлагын үед дараах шаардлагын аль нэг нь хангагдвал
зээлийн ажил гүйлгээ, бүгд хангагдвал борлуулалтын ажил гүйлгээ гэнэ. Үүнд:
· Хөрөнгө шилжүүлэгчээс тусгаарлагдсан байх
· Худалдан авагч нь хөрөнгийг арилжих ба барьцаалах эрхтэй.
· Хөрөнгийг нь дуусах өдрөөс өмнө буцаан худалдан авах
гэрээгээр хяналт тавихгүй байх
ТАВ. АВЛАГИЙН БИЧГИЙН БҮРТГЭЛ
Авлагын бичгийг авлагын вексель гэж бас нэрлэнэ. Авлагын бичиг нь хүүтэй
болон хүүгүй, богино ба урт хугацаатай байхаас гадна энгийн ба шилжих гэсэн төрөлтэй.
Хүүтэй авлагийн бичгийн нэрлэсэн үнээс хүү нь тусдаа байдаг бол хүүгүй авлагын
бичигт хүүг тусад нь тогтоохын оронд нэрлэсэн үнийн нэг хэсэг болгон оруулсан
байдаг. Ердийн авлагын бичгийг бусдад шилжүүлж болдоггүй бөгөөд анхны эзэмшигч
нь төлбөрийг хүлээн авах эрхтэй байдаг. Харин шилжих авлагын бичгийг мөнгөний
хэрэгцээ шаардлага гарсан үед банк болон бусад санхүүгийн байгууллагад
хөнгөлөлттэй үнээр худалдаж болно.
Богино хугацаатай авлагын бичгийн
бүртгэл
Богино хугацаатай авлагын бичгийг анх бүртгэлд нэрлэсэн үнээр нь үнэлж
бүртгэх ба санхүүгийн байдлын тайланд холбогдох бүх хасагдуулгыг хассан цэвэр
боломжит үнэ цэнээр тайлагнана. Авлагын бичгээс найдваргүй болох авлагыг
үнэлэх, бүртгэх бичилт нь дансны авлагатай ижил байна.
Компаниуд мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан үед авлагын бичгээ банк болон
бусад санхүүгийн байгууллагад хөнгөлттэй үнээр худалдаж болдог. Авлагын бичгийг
дансны авлагын нэгэн адил баталгаатай эсвэл баталгаагүй худалдаж болно. Авлага
бичиг шилжүүлэгч нь авлагын бичгийн борлуулалтыг бүртгэлд тусгахын тулд дараах
5 үе шаттай тооцоо хийнэ.
1. Нийт төлөгдсөн дүн
= Нэрлэсэн үнэ + Дуусгавар хугацаа хүртэлх хүү
2. Хөнгөлөлтийг тооцно.
Хөнгөлөлт=Нийт төлөгдөх дүн*Хөнгөлөлтийн %*Хөнгөлөлтийн
хугацаа
3. Авлагын бичгийг борлуулснаар хүлээн авах мөнгөний хэмжээг
тодорхойлно.
Мөнгөн орлого=Нийт төлөгдөх дүн-Хөнгөлөлтийн хэмжээ
4. Авлагын бичгийн дансны үнийг олно.
Дансны үнэ=Нэрлэсэн үнэ+Хямдруулалт хүртэлх хүү
5. Авлагын бичгийг борлуулснаар хүлээх олз, гарзыг тооцно.
Урт хугацаатай авлагын бичгийн
бүртгэл
Бодит хүүтэй авлагын бичиг
Урт хугацааг авлагын бичгийг ирээдүйд цуглуулахаар хүлээгдэж буй мөнгөний
өнөөгийн үнэ цэнээр нь үнэлж бүртгэдэг. Авлагын бичгийн өнөөгийн үнэ цэнэ нь
түүний нэрлэсэн үнийн өнөөгийн үнэ цэнэ ба хүүний төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн
нийлбэртэй тэнцүү.
Хүүгүй ба Бодит бус хүүтэй АБ олж эзэмших
Хүүгүй мөн бодитой бус хүүтэй авлагын бичиг гэж байдаг. Тухйан үеийн эдийн
засгийн нөхцөл байдалд тохирохгүй хүүтэй авлагын бичгийг бодитой бус хүүтэй
авлагын бичиг гэнэ. Бодит бус хүүтэй авлагын бичгийн бүртгэлд хамаарах дараах
бүртгэл хамаарна.
1.
Зөвхөн
мөнгөний арилжаагаар хүлээн авсан вексель
2. Мөнгө
ба бусад эрхийн арилжаагаар хүлээн авсан вексель
3.
Үндсэн
хөрөнгө, бараа үйлчилгээ гэх мэт мөнгөн бус зүйлийн арилжаагаар хүлээн авсан
вексель
Зөвхөн мөнгөний арилжаагаар авсан вексель
Хүүгүй авлагын вексельд хүүг нэрлэсэн үнээс нь тусад нь тогтоохын оронд
нэрлэсэн үнийн нэг хэсэг болгон оруулсан байдаг. Хүүгүй эсвэл бодит бус хүүтэй
авлагын вексель хүлээн авч мөнгө зээлэх тохиолдолд авлагын векселийн өнөөгийн үнэ
цэнэ нь зээлэх мөнгөний дүнтэй тэнцүү байна.
Дт Авлагын бичиг ххх
Кт Авлагын бичгын
хөнгөлөлт ххх
Кт Мөнгөн хөрөнгө ххх
Дт Авлагын бичын хөнгөлөлт ххх
Кт Хүүгийн орлого ххх
Мөнгө ба бусад эрхийн арилжаагаар хүлээн авсан вексель
Зарим тохиолдолд компани мөнгөө хүүгүй эсвэл маш бага хүүтэй зээлж оронд нь
зах зээлийн үнээс хямд үнээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахаар
тохиролцдог. Ийм нөхцөлөөр мөнгө зээлсэн тохиолдолд хүлээн авсан авлагын
векселийг мөнгө ба бусад эрхийн арилжаагаар хүлээн авсан вексел гэж нэрлэнэ.
Үндсэн хөрөнгө, бараа үйлчилгээ гэх мэт мөнгөн бус зүйлийн арилжаагаар хүлээн авсан вексель
Хэрэв компани хамааралгүй талуудад үндсэн хөрөнгө, бараа, үйлчилгээ зээлээр
худалдаад оронд нь хүүгүй эсвэл бодитой бус хүүтэй авлагын вексель хүлээн авсан
тохиолдолд авлагын векселийн өнөөгийн үнэ цэнийг үндсэн хөрөнгө, бараа,
үйлчилгээний зах зээлийн үнээр тодорхойлно.
Авлагын тодруулга
1. ААН-н өмчилж буй өөр өөр авлагыг материаллаг бол
тусгаарлах
2. Авлагын зохих дансанд үнэлгээний данс байгуулсан эсэхийг
магадлах
3. Авлагад үүсэх аливаа болзошгүй гарзыг судлах
4. Дэнчин болгон барьцаалсан авлагыг нэмж тодруулах.
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩