Read More товчлуур дээр дарж уншаарай.
АЖЛЫН ЗАХИАЛГЫН АРГААР ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМ
- Ажлын захиалгын аргын үе дэх үйлдвэрлэлийн хаягдал, гэмтэж муудсан болон гологдол ажлын зардлын бүртгэл
НЭГ. АЖЛЫН ЗАХИАЛГЫН АРГААР ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМИЙН ҮЕД ЗАРДЛЫГ ХУРИМТЛУУЛАН БҮРТГЭХ НЬ
Ажлын захиалгын аргаар өртөг тооцох системийн үед зардлыг хуримтлуулан бүртгэх өртгийн обьект нь тодорхой ажил, бүтээгдэхүүн эсвэл захиалгын гэрээ байна. Энэ аргын үед худалдан авагч тус бүрийн захиалгаар эсвэл тодорхой бүтээгдэхүүн, ажлаар нээсэн дуусаагүй үйлдвэрлэл дансанд зардлыг хуримтлуулан бүртгэнэ.
Захиалгат ажлын өртөг тооцох системийн онцлог нь:
- Захиалгат ажил бүрээр өртгийг тооцож байгаа учраас борлулалын үнэ өртгийн зөрүүгээр ашиг, алдагдлыг тодорхойлох боломжтой.
- Бүтээгдэхүүний өртөгт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг урьдчилан тооцоолсон хэмжээгээр шингээдэг.
- Захиалга тус бүрээр хөтлөгдөх анхан гатны баримтуудыг зааглан үйлддэг.
Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагад бүтээгдэхүүн бүрээр дуусаагүй үйлдвэрлэл данс хөтлөх нь бэрхшээлтэй учир захиалга бүрээр захиалгат ажлын өртгийн хуудас хөтөлж тэдгээрийн нэгдсэн дүнгээр дуусаагүй үйлдвэрлэл дансыг хөтөлж болно.
Уг хуудас нь 3 хэсгээс бүрдэнэ.
1. Толгойн хэсэг
2. Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг
3. Төгсгөлийн хэсэг
Толгойн хэсэг
Толгойн хэсэгт ажлын захиалгын дугаар, худалдан авагчын нэр, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн нэр, байршил, захиалгаар үйлдвэрлэх зүйлийн товч тайлбар, тоо хэмжээ, чанарын шаардлага, захиалга өгсөн, ажил эхэлсэн, дусгавар болгосон сар өдөр гэсэн үзүүлэлтүүд байна.
Үйлдвэрлэлийн өртгийн хэсэг
Энэ хэсэгт үйлдвэрлэлд ашигласан шууд материалын зардлыг сар өдөр, шаардах хуудасны дугаараар нь, шууд хөдөлмөрийн зардлыг сар, өдрөөр нь, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг гүйцэтгэлд ногдох төсөвлөсөн хэмжээгээр нь тусган харуулна.
Төгсгөлийн хэсэг
Өртгийн хуудасны төгсгөлд борлуулах үнэ, үйлдвэрлэлийн өртөг, удирдлагын ба борлуулалтын зардал, ашиг алдагдлыг тодорхойлон харуулна.
Жишээ нь: Ерөнхий дараах байдлаар харуулна.
Дуусаагүй үйлдвэрлэл дансны журнал
Ажлын захиалга 100
“ Уран гар” оёдлын үйлдвэр УБ хот, Баянгол дүүргийн 7 хороо, 10 байр
Захиалагч 2 цэцэрлэг захиалга өгсөн 9 сарын 10
Бүтээгдэхүүн Хүүхдийн цамц Захиалга эхэлсэн 9 сарын 12
Бүтээгдэхүүний онцлог 30-34 размер Дуусгах хугацаа 9 сарын 15
Тоо хэмжээ 150ш Бэлэн болгосон 9 сарын 15
Шууд материалын зардал
Сар өдөр
|
Шаардах хуудасны №
|
Зардал ₮
|
Дүн ₮
|
9 сарын 12
|
21
|
200,000
| |
9 сарын 13
|
22
|
160,000
| |
9 сарын 14
|
23
|
140,000
|
500,000
|
Шууд хөдөлмөрийн зардал
Сар өдөр
|
Ажилласан цаг
|
Зардал ₮
|
Дүн ₮
|
9 сарын 12
|
24
|
24,000
| |
9 сарын 13
|
24
|
24,000
| |
9 сарын 14
|
24
|
24,000
|
72,000
|
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
Сар өдөр
|
Өртөгт шингээх хэмжээ
|
Зардал ₮
|
Дүн ₮
|
9 сарын 12
|
40%
|
9,600
| |
9 сарын 13
|
40%
|
9,600
| |
9 сарын 14
|
40%
|
9,600
|
28,800
|
ҮНЗ-ыг шууд хөдөлмөрийн зардлын 40%-аар төсөвлөж, өртөгт оруулна.
Өртгийн нэгтгэл:
Шууд материалын зардал 500,000₮
Борлуулах үнэ 750,000₮
Шууд хөдөлмөрийн зардал 72,000₮
Үйлдвэрлэлийн өртөг (600,800₮)
ҮНЗ 28,800₮
Нийт ашиг 149,200₮
Нийт өртөг 600,800₮
- Хүүхдийн нэг цамц 5,000₮-ийн үнэтэй.
Тухайн захиалгат ажил дуусмагц бэлэн бүтээгдэхүүний агулахад шилжүүлдэг бол өртгөөр нь:
Дт Бэлэн бүтээгдэхүүн 600,800
Кт Дуусаагүй үйлдвэрлэл 600,800
Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дуусмагц хэрэглэгчдэд шууд ачуулдаг бол:
Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 600,800
Кт Дуусаагүй үйлдвэрлэл 600,800
Гэсэн дансны бичилтыг хийнэ.
Үйлчилгээний байгууллагад ажлын захиалгын аргаар өртөг тооцох нь
Үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ажлын захиалгын аргыг өргөн ашигладаг. Үйлчилгээ эрхэлдэг газарт ажлын захиалгын аргаар өртөг тооцох арга зүй үйлдвэрлэл жрхжлджг газартай адил боловч хамрах зардлын бүтэц нь ялгаатай байдаг.
Үүнд:
- Шууд хөдөлмөр болон хөдөлмөрөөс хамааралтай зардлын хэмжээ усад зардлуудаас харьцангуй их байдаг. Иймд ҮНЗ-ыг шуд хөдөлмөрийнс зардалд үндэслэн сууриар хуваарилдаг.
- Шууд материал, шууд хөдөлмөрийн зардлаас бусад шууд өртгийн объектод хамаатуулж болох зардлууд нилээд их гардаг. Тухайлбал, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээнд томилолт, хоол хүнс, унааны зардал, телефон утасны төлбөр гэх мэт өртгийн объектод шууд хамаатуулж болох зардлууд гарч болно.
ХОЁР. АЖЛЫН ЗАХИАЛГЫН АРГЫН ҮЕ ДЭХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХАЯГДАЛ, ГЭМТЭЖ БОЛОН ГОЛОГДОЛ АЖЛЫН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
Үйлдвэрлэлийн явцад хаягдал, гэмтэж муудсан бүтээгдэхүүн, гологдол тодорхой хэмжээгээр гардаг. Байгууллагууд ийм алдагдлыг аль болох хамгийн бага хэмжээнд байлгахыг эрмэлздэг. Хаягдал, гэмтэл, муудалт, гологдлоос алдагдал гарч л байвал түүнийг нягтлан бодох үртгэлд тусгадаг байх зарчимтай.
Хаягдлын бүртгэл
Хаягдал нь үйлдвэрлэлд чанарын шаардлага хангахгүй материал ашиглах, үтээгдэхүүн үйлдвэрлэх явцад машин техник эвдрэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарч гарна. Ажлын захиалгын арга ашиглаж өртөг тооцож байгаа нөхцөлд хаягдал гарвал дараах 2 хувтлбарын аль нэгээр бүртгэлд тусгана.
- Хаягдал хэвийн хэмжээнд гарсан бол түүнийг тусгайлан бүртгэхгүйгээр борлуулах үед нь:
Дт Мөнгө эсвэл Авлага хх
Кт хаягдал бүтээгдэхүүний борлуулалт ххх
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг ххх
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал ххх
Бусад орлого ххх
Дээрх 4 дансны аль нэгний кредитээс бичилт хийнэ. Хаягдлыг борлуулах үед үйлдвэрлэлийн өртгийг бууруулах юмуу ашиг нэмэгдүүлэх байдлаар бүртгэлд тусгана.
2. Хэрвээ хаягдал нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн их хэмжээтэй гарвал тусгайлан няравын хяналтанд өгч хадгалуулан “Хаягдал материал” дансны Дт-д борлуулах боломжтой үнээр нь үнэлж дээр дурьдсан 4 дансны аль нэг болон ДҮ дансны Кт-ээс бичилт хийж орлого болгоно.
Хаягдлыг борлуулах боломжтой үнээр нь орлогод авах үед нь:
Дт Хаягдал бүтээгдэхүүн ххх
Кт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг ххх
Борлуулсан үед нь:
А. Дт Мөнгөн хөрөнгө ххх
Дт Борлуулсан бүтээгдэхий өртөг ххх
Кт хаягдал бүтээгдэхүүн ххх
Б. Дт Мөнгөн хөрөнгө ххх
Кт Хаягдал бүтээгдэхүүн ххх
Кт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг ххх
Гэмтэж муудсан бэлэн бүтээгдэхүүний бүртгэл
Гэмтэж муудсан бүтээгдэхүүний өртгийг тооцож бүртгэлд тусгахдаа гэмтлийг дараах байдлаар ангилж бүртгэнэ.
Нэг. Нэмтэл муудалт хэвийн боловч ажил тус бүрээр нийтлэг бус гардаг бол гэмтэж муудсан бүтээгдэхүүний цэвэр боломжит үнээс хэтэрсэн зөрүүг ҮНЗ дансны Дт-д гэмтэж муудсан бүтээгдэхүүн гэсэн дэлгэрэнгүй бүртгэлээр ДҮ дансны Кт-ээс бичиж өгнө.
Хоёр. Гэмтэл муудалт хэвийн бус, урьдчилан тооцож байгаагүй нөхцөл байдлаас болсон байж болно. Тухайлбал, машины тохиргоо алдагдах, ажиллагсадын боломжгүй үйл ажиллагаа, ажилчдын дадлага туршлага дутагдах гэх мэт. Ийм гэмтэлтэй бүтээгдэхүүний өртгийг хэвийн боловч нийтлэг бус гэмтлийн нэг адил бүртгэлд тусгана. Харин урьдчилан ийм гэмтэл гарна гэлгийг тооцоолдоггүй учраас түүнд ногдох зардлыг ҮНЗ-ын урьдчилан тогтоосон нормд оруулан, зардлын төсөвт тусгах бололцоогүй юм.
Гурав. Гэмтэл муудалт хэвийн, ажил тус бүрээр нийтлэг гардаг байж болно. Ийм үед гэмтсэн бүтээгдэхүүний цэвэр боломжит үнээс хэтэрсэн зөрүүг ажлын өртөгт шингээж, ҮНЗ-ын хэмжээнээс хасна.
Дөрөв. Гэмтэл согог нь худалдан авагчийн шаардлагаар үүсэн гарч болно. Тухайлбал, захиалгат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд эхэлчихсэн байхад анхны захиалгад зааснаас өөр шаардлага тавьснаас болж бүтээгдэхүүний зарим хэсэг нь захиалгын шаардлага хангахгүй болж байна.
· Дт Дуусаагүй үйлдвэрлэл хх
Кт түүхий эд материал хх
Кт Цалингийн өглөг хх
Кт ҮНЗ хх
· Дт Гэмтэлтэй бүтээгдэхүүн хх
Дт Борлуулсан бүт/өртөг хх
Кт ДҮ хх
Гологдол бүтээгдэхүүний бүртгэл:
Үйлдвэрлэлийн явцад гарсан гологдол үтээгдэхүүнийг нэмэлт материал, цалин, ҮНЗ гарган засч борлуулна. Уг нэмэлт зардлуудыг дараах 2 аргын аль нэгээх бүртгэлд тусгаана. Үүнд:
Нэг. Хэрвээ гологдол ажил нь хэвийн, ажил тус бүрээр нийтлэг бус гардаг эсвэл урьдёилан тооцоолоогүй байдлаар гарсан бол уг гологдол бүтээгдэхүүнийг засахтай холбогдог гарсан зардлыг ҮНЗ дансанд тусгана.
Гологдол бүтээгдэхүүнийг засахтай холбогдсон зардал нь:
Дт ҮНЗ гологдол ажил ххх
Кт түүхий эд материал ххх
Кт цалингийн өглөг ххх
Кт ҮНЗ ххх
Үйлдвэрлэж орлого болгосон бүтээгдэхүүний өртөг:
Дт Бэлэн бүтээгдэхүүн ххх
Кт Дууусаагүй үйлдвэрлэл ххх
Хоёр. Хэрвээ гологдол ажил нь хэвийн, ажил тус бүрээр нийтлэг гардаг эсвэл худалдан авагчийн шаардлагаас шууд хамаарч гарсан бол түүнийг засахтай холбогдон гарах зардлыг уг бүтээгдэхүүний өртөгт тусгаж өгнө.
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩