Материалын зардлын бүртгэлийн зорилго, орлогод авах үнэлгээг тогтоож бүртгэх, зарцуулалтын өртөг тооцох аргууд, бүртгэлд тусгах болон бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад хяналт тавих тухай ойлголт
МАТЕРИАЛЫН ЗАРДЛЫН БҮРТГЭЛИЙН ЗОРИЛГО
Материалын зардлын бүртгэлийн
зорилго нь үйл ажиллагаагаа явуулах явцад хэр их хэмжээний материал нь
зарцуулсныг тооцоолж, бүртгэлд тусгах төдий асуудал биш юм. Материалын зардлын
бүртгэл нь материалыг үр ашигтай ашиглах, материалын хангамж хадгалалт
ашиглалтад хяналт тавих нөхцлийг бүрдүүлдэг. Материалын зардлын бүртгэл нь
дараах асуудлуудыг хамардаг.
1. Бараа материалын хангамж, ашиглалтын арга ажиллагаа
2. Бараа материалын орлогод авах үнэлгээг тогтоож бүртгэх
3. Бараа материалын хадгалалт ашиглалтын бүртгэл
4. Бараа материалын өртөг тооцох аргууд
5. Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад тавих
хяналт гэх мэт
БАРАА МАТЕРИАЛЫГ ОРЛОГОД АВАХ
ҮНЭЛГЭЭГ ТОГТООЖ БҮРТГЭХ
Бараа материалыг худалдаж
авсан үед анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Анхны өртөгт нь худалдаж авсан үнэ,
түүнийг олж бэлтгэхтэй холбогдсон бүх зардлыг оруулна. Олон төрлийн бараа
материалыг нэг дор бэлтгэсэн тохиолдолд бэлтгэл ажиллагааны зардлыг бараа
материалын нэр төрөл тус бүрээр хуваарилж, бараа материал тус бүрээр анхны
өртгийг тооцож, нэгжийн өртгийг тодорхойлно.
Үнийн дүнгийн арга
Энэ аргын үед бэлтгэл
ажиллагааны зардлыг дараах хувилбараар хуваарилж болно.
Цуг бэлтгэсэн бараа материал нь ялгаата йнэгжээр
хэмжигддэг, худалдан авалтын үнэ нь хэт их зөрүүтэй биш тохиолдолд бэлтгэл
ажиллагааны зардлыг хуваарилах арга. Энэ аргын үед дараах тооцоог хийнэ.
2. Материад тус бүрд ногдох бэлтгэл ажиллагааны зардлыг
тодохойлно.
Хуваарилалт=Материал тус бүрийн ХА үнэ х БАЗ-г хуваарилах коеф
3. Материал тус бүрийн нэгжийн өртгийг тодорхойлно.
Материалын нэгжийн өртөг= нэгжийн худалдан авсан үнэ х (1+БАЗ-ыг хуваарилах коеф)
Тоо хэмжээний арга
Цуг бэлтгэсэн бараа материал
нь ижил нэгжээр хэмжигддэг бол бэлтгэл ажиллагааны зардлыг уг бараануудад тоо
хэмжээний аргаар хуваарилна.
2. Материад тус бүрд ногдох бэлтгэл ажиллагааны зардлыг
тодохойлно.
Хуваарилалт=Материал тус бүрийн тоо хэмжээ х Нэгжид ногдох бэлтгэл
ажиллагааны зардал
Аль аль системийн үед ялгаатай өртгөөр олж бэлтгэсэн нэг
төрлийн бараа материалын өртгийг тооцохдоо дараах аргуудыг ашиглана.
Бараа материалын өртөг тооцох дээрх аргуудаас бүх нөхцөл байдалд
тохиромжтой хамгийн сайн арга гэж байдаггүй. Иймд аль аргыг ашиглавал тухайн
нөхцөлд илүү тохиромжтой вэ? Гэдгийг судалж үзээд аргаа сонгоно. Үүнд
1. Тайлант хугацааны зардлыг хамгийн зөв тодорхойлж, зардлыг
борлуулалтын орлоготой зөв уялдуулдаг аргыг сонгоно.
2. Худалдан авсан бараа материалын өртөг нь дараагийн
тайлант үеийн ашиг алдагдалд нөлөөлөхгүй байхаар өртөг тооцох аргыг сонгоно.
БАРАА МАТЕРИАЛЫН
ХАНГАМЖ, ХАДГАЛАЛТ, АШИГЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ
Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад тавих хяналт 2 түвшинд
явагдана.
1. Биет хэмжээний хяналт
2. Бараа материалын үнэ, өртгийн хяналт
Биет хэмжээний хяналт нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах бараа материалын нөөцтэй
байлгах зорилготой.
Бараа материалын үнэ, өртгийн хяналт нь аль болох хямд үнээр чанартай түүхий эд материал худалдан авч,
хэрэгцээгээ хангахад чиглэгдэнэ.
Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтын байдалд хяналт тавихад
ашигладаг олон аргууд байдаг. Үүнд:
1. Минимум ба максимум арга
Бараа материалын нэр төрөл тус бүрэр агуулахад байьал зохих дээд болон доод
хэмжээг тогтоож, түүгээр дамжуулан хангамжийн байдалд нь хяналт тавьдаг арга
юм. Бараа материалын дээд хэмжээ нь бараа материалын нэг удаагийн захиалгын
хэмжээ байх бөгөөд харин доод хэмжээ нь дараагийн захиалга биелэгдэх хүртэл
материалын дутагдалд оруулахгүй байх аюулгүй нөөцийн хэмжээгээр тогтоогдоно.
2. Захиалгын мөчлөгийн хяналтын арга
Энэ арга нь захиалгын график гаргаж, түүгээр дамжуулан биелэлтэнд нь хяналт
тавьдаг арга юм.
3. Бараа материалын оновчтой хэмжээ буюу эсвэл бололцоотой
газруудад захиалгын оновчтой хэмжээг тодорхойлж, түүгээр дамжуулан хангамжид
хяналт тавьж болно.
Үйлдвэрлэх бүтээгдэхүүнд шаардагдах материалаа бэлтгэх,
нөөцлөх шаардлагатай бөгөөд материалын нэг удаагийн захиалгын хэмжээг жилийн
нийт зардлын хамгийн бага хэмжээнд байлгах зорилгыг хангаж байхаар бодож
төлөвлөх ба үүнийг захиалгын оновчтой хэмжээ гэнэ.
Захиалгын оновчтой хэмжээ=
Энэ аргыг байнгын, найдвартай, улирлын шинж чанараас
хамаардаггүй, жигд үйл ажиллагаатай бэлтгэн нийлүүлэгчтэй компани ашиглах
боломжтой.
4. Бараа материалын хадгалаллтын явцад түүний үнэ, өртөг,
олдоцоос хамааруулан хяналт тавьж болно.
Бараа материалын үнэ өртгөөр нь:
1. Өртөг өндөртэй, олдоц багатай, бага хэмжээгээр ашигладаг,
өртгийн нийт дүнд нилээд хувь хэмжээ эзэлдэг
2. Дунд зэргийн өндөртэй, нийт үнийн дүнд дунд зэргийн
хэмжээ эзэлдэг
3. Өртөг багатай, ашиглалт ихтэй, олдоц сайтай, нийт өртгийн
дүнд янз бүрийн хувийн жин эзэлдэг.
Гэж гурав ангилан өртөг өндөртэй, олдоц ховор материалыг байнгын хатуу
хяналтад авч, зарцуулна.
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩