Read More товчлуур дээр дарж уншаарай.
ӨРТӨГ ЗАРДЛЫН ТУХАЙ
ОЙЛГОЛ
1. Өртөг зардлын тухай ойлголт
2. Зардлын ангилал
НЭГ. ӨРТӨГ ЗАРДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ
Зардлын бүртгэлийн судлах зүйл нь зардлыг өртгийн обьект болон
зардлын зүйлээр нь хуримтлуулан бүртгэх өөрийн өртөг тооцох арга зүй юм.
Зардал гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд,
үйлчилгээ үзүүлэхэд зарцуулагдаж байгаа хөрөнгө болон хөдөлмөрийн зарцуулалт
буюу найдвартай орлого олохын тулд өнөөдөр золиосолж байгаа хөрөнгийн бууралт
юм.
Зардлыг үйл ажиллагааны тодорхой объектод хамаатуулан тодорхой хугацаагаар
зааглан хуримтлуулсныг өртөг гэнэ.
Зардал, өртгийн гол ялгаа нь
1. Ихэнх төрлийн зардал өртгийн тодорхой
объекттой холбоотой байдаг боловч дангаараа өртгийг бүрдүүлддэггүй.
2. Зарим төрлийн зардал өртгийн тодорхой объекттой биш бүх объекттой хамааралтайгаар гардаг.
2. Зарим төрлийн зардал өртгийн тодорхой объекттой биш бүх объекттой хамааралтайгаар гардаг.
Нэгжийн өртөг тооцох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэр
төрлийг какуляцийн обьект гэж нэрлэнэ. Какуляцийн
объект нь тухайн үйлдвэрлэлийн шинж чанар онцлогоос хамаарна. Өөрөөр хэлбэл
тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээ
какуляцийн объект болохгүй. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нэгжийн өртгийг
тооцоход хэрэглэж байгаа какуляцийн объектийн хэмжих нэгжийг какуляцийн нэгж
гэнэ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төрлөөс
хамааруулан килограмм, центнер, тонн, ширхэг, куб метр, киловатт цаг, литр, га
тонн, километр гэх мэт какуляцийн нэгжийн хэрэглэнэ.
ХОЁР. ЗАРДЛЫН АНГИЛАЛ
Зардлын бүртгэлийг зөв хөтлөх, зардал өртгийн тухай мэдээллэр удирдлагыг
хангах, зардлыг бодитойгоор төлөвлөж, түүгээр дамжуулан гүйцэтгэлд нь хяналт
тавих зорилгоор зардлыг ангилж үздэг.
Ихээхэн нийтэг хэрэглэгддэг ангилал нь:
1. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлыг ангилах
2. Үйлдвэрлэлийн цех тасаг, үйл явц болон бусад нэгжүүдтэй зардлуудыг уялдуулан ангилах
3. Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг ангилах
4. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах
1. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлыг ангилах
2. Үйлдвэрлэлийн цех тасаг, үйл явц болон бусад нэгжүүдтэй зардлуудыг уялдуулан ангилах
3. Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг ангилах
4. Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор зардлын
ангилах нь
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор нийт үйл ажиллагааны
зардлыг:
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
зардал
- Үйл ажиллагааны зардал гэж 2 ангилна
Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг
бүтээгдэхүүний үйлдвэрлэд оролцож байгаа байдлаар нь:
- Үндсэн зардал
- Үйлдэрлэлийн нэмэгдэл зардал гэж 2 ангилна.
Үндсэн зардал нь шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардал гэсэн 2
хэсгээс бүрдэнэ.
Шууд материалын зардал гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд
ашиглагдаж байгаа түүхий эд материалын зардал юм.
Шууд хөдөлмөрийн зардал нь тухайн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэхэд гардан оролцож байгаа ажилчдын цалин хөлсний зардал юм.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд бүтээгдэхүүн
үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн
зардлаас бусад бүх зардлууд орно.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд:
- Шууд бус материалын зардал
- Шууд бус хөдөлмөрийн зардал
- Бусад шууд бус зардлууд орно.
Шууд бус материалын зардал гэдэг нь бүтээгдэхүүний
үйлдвэрлэлд шаардлагатай материалууд боловч хэрэглээ нь бага, заавал гарах нь
тодорхой норм тогтоож болдоггү йматериалын зардлууд.
Шууд бус хөдөлмөрийн зардал нь бүтээгдэхүүний бүтээгдэхүүний
үйлдвэрлэлд гардан оролцдоггүй боловч үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлж
байдагажилчдын цалин хөлсний зардал юм.
Бусад шууд бус зардалд түрээсийн зардал, хөрөнгийн даатгалын
зардал, хөрөнгийн татварын зардал, байгууллага хариуцаж төлдөг НДШ, ЭМДШ-ийн
зардал гэх мэт зардлууд орно.
Шууд хөдөлмөрийн зардал, ҮНЗ-ийн нийлбэрийг хувиргалтын зардал гэж нэрлэнэ.
Эдгээр зардал нь түүхий эд материалыг бэлэн бүтээгдэхүүн болнож хувиргах зардал
юм.
Өндөр автомачилагдсан үйлдвэрт шууд хөдөлмөрийн зардал, шууд бус
хөдөлмөрийн зардлыг ялгаж бүртгэх боломжгүй байдаг тул шууд материалын зардлыг
бүтээгдэхүүний өртөгт шууд оруулах ба шууд хөдөлмөрийн зардлыг ҮНЗ-д
хамаатуулна.
Үйл ажиллагааны зардал нь дараах хэсгээс бүрдэнэ.
- Борлуулалт маркетингиын зардал
- Ерөнхий удирдлагын зардал
Борлуулалтын зардал нь бүтээдэхүүний үйлдвэрлэл дуусч
бүтээгдэхүүн борлуулх боломжтой болсон үеэс эхэлж гарна. Борлуулалтын зардалд
борлуулалтын албаны ажилчдын цалин хөлс, ажилчдын цалингаас тооцож байгууллага
хариуцаж төлөх НДШ, ЭМДШ-ийн зардал, зар сурталчилгааны зардал, дайллага
цайллагын зардал гэх мэт зардлууд орно.
Удирдлагын зардал нь тухайн байгууллагын удирдах
болон түүнд хяналт тавихтай холбогдсон зардлаас бүртгэнэ. Ерөнхий удирдлагын
зардалд гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нарийн бичгийн цалин хөлс, эдгээр
ажилчдын цалингаас тооцон байгууллагын төлөх НДШ, ЭМДШ-ийн зардал аудитын хөлс
найдваргүй авлагын зардал, хууль зүйн зардал, унааны зардал гэх мэт зардлууд
орно.
Дээрх
ангилалыг томьёолвол:
- Үндсэн
зардал = шууд
материалын зардал + шууд хөдөлмөрийн зардал
- Хувиргалтын зардал = Шууд хөдөлмөрийн зардал + Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
- ҮНЗ = ШБМЗ + ШБХЗ + БЗ
- Үйлдвэрлэийн зардал = шууд
материалын зардал шууд хөдөлмөрийн зардал ҮНЗ
- Үйл ажиллагааны зардал = Удирдлагын
зардал + Борлуулалтын
зардал
- Нийт үйл ажиллагааны зардал = Үйлдвэрийн
зардал Үйл + ажиллагааны зардал
Үйлдвэрлэлийн цех тасаг, нэгжүүдтэй уялдуулан зардлыг
- Цех, тасгийн шууд ба шууд бус зардал
- Нийтлэг ба хамсарсан зардал гэж ангилна.
Хэрэв зардал нь тухайн цех тасагт шууд хамаарахаар байвал тасгийн шууд
зардал гэнэ. Өөрөөр хэлбэл өртгийн нэг объектод хамаарах зардлыг шууд зардал
гэнэ.
Хэрвээ зардал нь ашиг олдог хэд хэдэн цех тасгийн дунд гарч байвал түүнийг
тасгийн шууд бус зардал гэнэ. Өөрөөр хэлбэл өртгийн хэд хэдэн объектод хамаарах
зардал юм.
Нийтлэг ба хамсарсан зардал
Нийтлэг ба хамсарсан зардал нь хоёулаа шууд бус зардал юм. Нийтлэг зардал
нь хоёр буюу түүнээс дээш цех тасгуудад ашиглаж байгаа тоног
төхөөрөмжийн элэгдэл, түрээсийн зардал, олон цех тасгуудад үйлчилдэг
үйлчилгээний нэгжийн зардал.
Өртгийн нэг объектоос нэгэн зэрэг нэг хугацаанд үйлдвэрлэгдэн гарч буй хоёр
буюу түүнээс дээш үндсэн бүтээгдэхүүнийг хамсарсан бүтээгдэхүүн гэнэ.
Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг
ангилах
Санхүүгийн тайлангийн хугацаатай уялдуулан зардлыг
- Капиталжих зардал
- Үл капиталжих буюу орлого олох зардал гэж 2 ангилна.
Капиталжих зардал нь ирээдүйд ашиг авчрах,
хөрөнгийн анхны өртөгт ордог зардлууд. Капиталжуулах зардлыг балансад хөрөнгөөр
бүртгэж харуулна.
Орлого олох зардал нь тухайн тайлант хугацаанд үр
ашиг авчрах, тайлант хугацааны орлогын тайланд тусгагддаг зардлууд.
Үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулан зардлыг ангилах
Зарим зардал нь үйлдвэрлэийн хэмжээтэй шууд хамааралтайгаар өөрчлөгдөж
байхад заримынх нь хэмжээ харьцангуй тогтмол байдаг. Үйлдвэрлэлийн
хэмжээтэй уялдуулан зардлыг
- Хувьсах зардал
- Тогтмол
зардал
- Хэсэгчлэн хувьсах зардал буюу холимог гэж 3 ангилна.
Хувьсах зардал
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ
өөрчлөгдөхөд нийт хэмжээ нь өөрчлөгддөг зардлыг хувьсах зардал гэнэ. Хувьсах
зардал нь ерөнхийдөө дараах шинжтэй.
- Үйлдвэрлэлийн хэмжээтэй шууд хамааралтайгаар нийт дүн
нь өөрчлөгдөнө.
- Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
хэмжээ өсч, буруудахад нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах хувьсах зардлын
хэмжээ тогтмол байна.
- Үйл ажиллагааны анхан шатны удирдлагын (цехийн
мастер) түвшинд хянаж болохуйц
зардал юм.
Тогтмол зардал
Тогтмол зардал гэдэг нь холбогдлын нэг хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
хэмжээ өсч буурахад дагаж өөрчлөгддөггүй, тогтвортой байдаг зардлууд. Тогтмол
зардал нь дараах шинж тэмдэгтэй.
- Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
хэмжээ өсч буурахад нийт дүн нь тогтмол байдаг.
- Холбогдлын хүрээний дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
хэмжээ өсч буурахад нэг бүтээгдэхүүнд ногдох зардал буурч өснө.
- Удирдлага болон зардал хуваарилах аргаар бүтээгдэхүүний
нэгжид хуваарилагдана.
- Үйл ажиллагааны удирдлагаас илүү гүйцэтгэх удирдлагад
хянагдана.
Хэсэгчлэн хувьсах зардал
Хувьсах ба тогтмол зардлын аль алинийх нь шинжийг
агуулсан зардлыг хэсэгчлэн хувьсах зардал гэнэ. Жишээ нь: цахилгааны зардал,
утасны төлбөр, цэвэр бохир усны төлбөр гэх мэт.
Гэрэлтүүлэх зорилгоор ашиглаж байгаа цахилгааны зардал нь
үйлдвэр ажиллаж байх юм бол үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээнээс
хамаарахгүйгээр тогтмол хэмжээтэй гарна. Тоног төхөөрөмж ажилуулахад ашиглаж байгаа
цахилгааны зардал нь тоног төхөөрөмжийн ашиглалтаас хамаарч өөрчлөгдөнө.
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩