Read More товчлуур дээр дарж уншаарай.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН ХУВААРИЛАЛТ, БҮРТГЭЛ
- ҮНЗ-ийн тухай ойлголт, хэсэгчлэн хувьсах зардлыг ангилж ялгах аргууд
- Дотaоод үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах
- ҮНЗ-ийн хэлбэлзлийн шинжилгээ
НЭГ. ҮНЗ-ЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ХЭСЭГЧЛЭН ХЖВЬСАХ ЗАРДЛЫГ АНГИЛЖ ЯЛГАХ АРГУУД
ҮНЗ-д үтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд материалын зардал, шууд хөдөлмөрийн зардлаас бусад бүх зардлууд орно.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд:
- Шууд бус материалын зардал
- Шууд бус хөдөлмөрийн зардал
- Бусад шууд бус зардлууд орно.
Тайлант хугацааны туршид гарсан ҮНЗ-ыг өртгийн объект тус бүрээр нээсэн ҮНЗ дансаар, ингэж бүртгэх олоцоогүй хэсгийн Щрөнхий үйлдвэрлэлийн зардал дансаар хуримтлуулан бүртгэнэ. Тайлант хугацааны эцэст ҮНЗ-ыг урьдчилан тогтоосон нормоор тооцож, өртгийн объект тус бүрээр нээсэн Дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуваарилан бүртгэнэ.
ҮНЗ нь хувьсах, тогтмол, болон хагас хувьсах шинжтжй байж болно. Хувьсах ба тогтмол зардлын аль алинийх нь шинжийг агуулсан ҮНЗ-ыг хагас хувьсах ҮНЗ буюу хэсэгчлэн хувьсах ҮНЗ гэнэ.
Удирдлага төсөв төлөвлөгөө боловсруулах, зардалд шинжилгээ хйих, өртигйин хяналтыг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус бүх зардлыг хувьсах ба тогтмол гэсэн 2 хэсэгт ялгах шаардлагатай олдог. Иймд хэсэгчлэн хувьсах зардлыг хувьсах ба тогтмол зардалд ангилах шаардлагатай. Хэсэгчлэн хувьсах зардлыг хувьсах ба тогтмол зардалд ангилж ялгах дараах аргууд байдаг. Эдгээр аргуудыг зардлын бүтцийг шинжлэх аргууд гэж бас нэрлэдэг.
- Дээд болон Доод цэгийн арга
- Хамгийн бага квадратын арга
Дээд болон Доод цэгийн арга
Энэ аргын үед хэсэгчлэн хувьсах зардлыг хувьсах а тогтмол үардалд ядгахын тулд эхлээд хамгийн их болон хамгийн бага үйл явуын түвшинг харгалзах зардалтай нь сонгон авч уг 2 үеийн хооронд дахь зарддын олн харгалзах үйл явцын түвшингийн нийт хэлбэлзлийг тооцно.
Сар
|
Машин цаг
|
Цахилгааны зардал ₮
|
7
|
390
|
100,000
|
8
|
390
|
100,000
|
9
|
410
|
100,000
|
10
|
525
|
110,000
|
11
|
645
|
116,000
|
12
|
720
|
136,000
|
Нийт дүн
|
3080
|
662,000
|
Хамгийн бага утга
Хамгийн их утга
Сар
|
Үйл явцын түвшин
|
Цахилгааны зардал ₮
|
Дээд цэг
|
720
|
136,000
|
Доод цэг
|
390
|
100,000
|
Ялгавар
|
330
|
36,000
|
Нэгжид ногдох хувьсах зардал = 109.09₮
Дээд , Доод цэгт хамаарах хувьсах зардлыг тооцвол: /дээд, доод цэг* нэгжид ногдох хувьсах зардал/
- Дээд цэгийн хувьсах зардал = 720*109.09=78545₮
- Доод цэгийн хувьсах зардал = 390*109.09=42545₮
Дээд, доод цэгт хамаарах тогтмол зардлыг тооцвол: /нийт зардал- дээд ба доод цэг дээрх хувьсах зардал
- Дээд цэгийн тогтмол зардал = 136,000-78,545 = 57,455₮
- Доод цэгийн тогтмол зардал = 136,000-42,545 = 57,455₮
Дээд ба доод цэгийн арга нь энгийн, зардлын динамик шинжилгээнд зөвхөн 2 цэгийн мэдээлэл ашигладаг, бусад бүх үзүүлэлтүүд дээд ба доод цэгийн хооронд дахь шулуун шугамд оршдог гэж үздэг.
Хамгийн бага графикийн арга /регрессийн арга/
Өмнөх аргатай харьцуулахад хэвийн бус мэдээлэл гараагүй нөхцөлд хэсэгчлэн хувьсах зардлыг илүү үндэслэлтэй сайн ялгадаг. Энэ арга нь шугаман хамаарлын тэгшитгэл ашиглан зардлыг ялгадаг.
Y = a + bx
Үүнд: у- цахилгааны зардал, х – ажилласан машин цаг
а- цахилгааны зардлын тогтмол хэсэг
в- хувьсалтын итгэлцүүр,
Ө/х: шууд хөдөлмөрийн цаг тутамд ногдох хувьсах зардал
Ө/х: шууд хөдөлмөрийн цаг тутамд ногдох хувьсах зардал
а, в-ийн утгыг олохын тулд дараах тооцооллыг хийнэ.
- Ажилласан машиг цаг, цахилгааны зардлын дундаж утгыг олно.
- Сар бүрийн ажилласан цалинг ца ба цахилгааны зардлын дунджаасаа хэлбэлзсэн хэлбэлзлийн нийлбэрийг тооцно.
·
·
3. 2- дээр тодорхойлсон сар бүрийн ажилласан машин цагийн хэлбэлзлүүдийн квадратуудын нийлбэрийг тооцно.
·
4. 2 дээр тодорхойлсон сар бүрийн ажилласан машин цаг, цахилгааны зарлын хэлбэлзлийг хооронд нь үржүүлж, нийлбэрийг нь гаргана
5. Шулуун шугамын тэгшитгэл y=a+bx тэгшитгэлийг мэднэ.
5. Шулуун шугамын тэгшитгэл y=a+bx тэгшитгэлийг мэднэ.
Хувсалтын коефиццент b=9,663,334/101284=95.41
110,333=a+95.41*513
a=61,387.67
ХОЁР. ДОТООД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖИЙН ЗАРДЛЫГ ХУВААРИЛАХ
Үйлдвэрлэл эрхэлдэг цех тасгуудыг дотор нь:
- Үйлдвэрлэлийн нэгж
- Үйлчилгээний нэгж гэж ангилна.
Үйлдвэрлэлийн нэгжүүд бүтээгдэхүүн эсвэл түүний эд ангийг үйлдвэрлэнэ. Үйлчилгээний нэгжүүд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд оролцохгүй, дотоод үйлчилгээ эрхэлсэн нэгжүүд юм. Үйлчилгээний нэгжид дотоод тээвэр, засварын газар, уурын зуух,м агуулах, эмнэлэг, цайны газар зэрэг нэгжүүд ордог. Үйлчилгээний нэгж нь тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй боловч бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа цех тасгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангаж байдаг учраас үйлчилгээний нэгжил гарсанбүх зардлыг үзүүлсэн үйлчилгээнийхэн харьцаагаар холбогдогдох үйлдвэрлэлийн нэгжүүдийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд хуваарилдаг.
Үйлчилгээний нэгжид гарсан зардлыг хуваарилах 3 арга байдаг.
Үйлчилгээний нэгжид гарсан зардлыг хуваарилах 3 арга байдаг.
- Шууд арга
- Үе шатны арга
- Алгебрын арга
Жишээ нь: “Орд” компант зуурах цех, жигнэх цех гэсэн үйлдвэрлэлийн 2, мзасварын цех, цайны газар гэсэн үйлчилгээний 2 нэгжтэй. Эдгээр нэгжүүдийн үйлчилгээ болон зардлын талаарх дараах мэдээлэл өгөгдсөн.
Шууд арга
Энэ аргын үед нэгжийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн нэгжүүдэд хуваарилдаг тул нэг үйлчилгээний нэгжээс нөгөө үйлчилгээний нэгжид зардал хуваарилагдахгүй. Энэ аргын дутагдалтай тал нь үйлчилгээний нэгжийн зардлыг үзүүлсэн үйлчилгээний бүрэн харьцаагаар биш зөвхөн үйлдвэрлэлийн цех тасгуудад үзүүлсэн үйлчилгээний харьцаагаар хуваарилдаг. Засварын газрын зардлыг 100%-10%=90% ийн, цайны газрын зардлыг 100%-20%=80%-ийн харьцаагаар хуваарилна.
Тайлбар: - засварын газрын зардлыг 40/90 хувийг зуурах цехэд, 50/90 хувийг жигнэх цехэд
-Цайны газрын зардлын 30/80 хувийг зуурах цехэд, 50/80 хувийг жигнэх цехэд хуваарилна.
Үйлчилгээний нэгжийн зардлыг үйлдвэрлэлийн цех тасагт хуваарилах журналын бичилт нь:
Дт ҮНЗ хяналт – Зуурах цех 416,667
Дт ҮНЗ хяналт – Жигнэх цех 583,333
Кт ҮНЗ хяналт – Цайны газар 400,000
Кт ҮНЗ хяналт – Засварын газар 600,000
Үе шатны арга
Энэ аргын үед эхлээд аль үйлчилгээний нэгжүүдийн зардлыг хуваарилах вэ гэдэг дарааллыг тогтооно. Олон тооны нэгж хэсгүүдэд үйлчилгээ үзүүлж, цөөн нэгжээс үйлчилгээ авдаг үйлчилгээний нэгжийн зардлыг эхлээд хуваарилна. Хэрвээ энэ шалгуурыг тогтоох боломжгүй бол аль өндөр зардалтай үйлчилгээний нэгжийн зардлыг түрүүлж хуваарилна.
Энэ тохиолдолд хамгийн эхлээд 4 нэгжид үйлчилгээ үзүүлсэн тул чийрэгжүүлэх төвийн зардлыг бүх нэгжүүдэд 100% хуваарилна. Дараа нь засвар болон цайны газрын зардлыг хуваарилахдаа адилхан 3,3 нэгжид үйлчилгээ үзүүлсэн тул их зардалтай засварын цехийн зардлыг хуваарилаад сүүлд нь цайны газрын зардлыг хуваарилна.
Өмнөх жишээний бодолтыг хийвэл:
Тайлбар:
- Засварын газрын зардлын 40%-ийг зуурах цехэд, 50%-ийг жигнэх цехэд, 10%-ийг цайны газарт
- Цайны газрын зардлын 30/80 хувийг зуурах цехэд, 50/80 хувийг жигнэх цехэд хуваарилна
Хамгийн түрүүнд зардлыг нь хуваарилсан үйлчилгээний нэгжийн зардал 100 хувийн харьцаагаар, бусад үйлчилгээний хувийн жинг хассан харьцаагаар, бусад үйлчилгээний хувийн жинг хассан харьцаагаар хуваарилагдана.
Алгебрын арга
Үйлчилгээний нэгжүүд бие биендээ үйлчилгээ үзүүлдэг үед өмнөх 2 арга нь зарим үйлчилгээ үзүүлдэг нэгжид зардал бүрэн хуваарилагддаггүй дутагдалтай. Энэ дутагдлыг алгебрын арга арилгадаг. Алгебрйин аргаар үйлчилгээний нэгж тус бүрийн хуваарилагдах зардлын хэмжээг шугаман тэгшитгэлийн тусламжтайгаар урьдчилан тодорхойлж, бүх үйлчилгээний нэгжийн зардлыг 100%-ийн харьцаагаар хуваарилдаг.
Х-засварын газрын зардал У- Цайны газрын зардал
Х-засварын газрын зардал У- Цайны газрын зардал
У= 400,000+0.1 x (600,000+0.2Y)
Y= 400,000+60,000+0.02Y
Y-0.02Y = 469,388
0.98Y= 460,000Y = 469,388
X = 600,000+0.2 x 469,388 = 693,878
Зардлын хуваарилат:
Тайлбар:
- Засварын газрын зардлын 40 хувийг зуурах цехэд, 50 хувийг жигнэх цехэд, 10 хувийг цайны газарт
- Цайны газрын зардлын 30 хувийг зуурах цехэд, 50 хувийг жигнэх цехэд, 20 хувийг засварын газарт хуваарилна.
ГУРАВ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН ХЭЛБЭЛЗЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бүтээгдэхүүний өртөгт урьдчилан тооцоолсон хэмжээгээр шингээх үед эхлээд ҮНЗ-ын нормыг тодорхойлох шаардлагатай болно. ҮНЗ-ын нормыг хувьсах болон тогтмолоор нь тодорхойлно.
- Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын норм =
Төсөвлөсөн суурь үзүүлэлт гэдэгт:
- Машин цаг
- Шууд хөдөлмөр цаг
- Шууд хөдөлмөрийн зардал
- Шууд материалын зардал
- Бүтээгдэхүүний тоо хэмжээ
Эдгээр суурь үзүүлэлтүүдээс хамгийн тохиромжтойг нь сонгохдоо удирдлагын бодлого болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалтай илүү их сонгон ашиглана.
Үйл ажиллагаанд ашиглах хүчин чадлын хэд хэдэн ойлголт байдаг.
- Онолын хүчин чадал: 100%-ийн хүчин чадлын хэмжээнд ажиллах
- Практикийн хүчин чадал: 75-80%-г ашиглаж байвал хэвийн хүчин чадлын хэмжээнд ажиллах
- Хүлээгдэж байгаа хүчин чадал: Гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа хүчин чадлыг хүлээгдэж байгаа хүчин чадал
- Ердийн хүчин чадал: Үйлдвэрлэлийн дундаж хэмжээгээр тогтоогдсон хүчин чадал
Тооцолсон ҮНЗ = Гүйцэтгэсэн суурь үзүүлэлт x ҮНЗ-ын норм
Практикт тооцоолсон ҮНЗ, гүйцэтглээрх ҮНЗ роорондоо тэнцэх нь ховор.
- Тооцоолсон ҮНЗ>Гүйцэтгэлээрх ҮНЗ хэмнэсэн зардал буюу илүү тооцоолсон ҮНЗ
- Тооцоолсон ҮНЗ<Гүйцэтгэлээрх ҮНЗ хэмнэсэн зардал буюу дутуу тооцоолсон ҮНЗ
Хэтэрсэн, хэмнэсэн ҮНЗ-ыг бүтээгдэхүүний өртөгт шууд шингээлгүйгээр шалтгааныг нь илрүүлж, холбогдох журналын бичилтыг хийдэг.
Тайлант хугацааны гүйцэтгэлээрх үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг ҮНЗ-ын хяналт дансны Дт-д холбогдох дансны Кт-ээс хуримтлуулан бүртгэнэ.
Дт ҮНЗ-ын хяналт хх
Кт Холбогдох данс хх
Тооцоолсон ҮНЗ-ын хэмжээгээр:
Дт Дуусаагүй үйлдвэрлэл хх
Кт ҮНЗ-ын хяналт хх
Илүү ба дутуу тооцсон ҮНЗ-ын хэмжээгээр:
Дт ҮНЗ-ын хяналт хх
Кт Хэлбэлзлийн данс (илүү тооцсон ҮНЗ) хх
Дт Хэлбэлзлийн данс хх
Кт ҮНЗ-ын хяналт (дутуу тооцсон ҮНЗ) хх
Хэлбэлзэл буюу илүү, дутуу тооцсон ҮНЗ-ын хэмжээг
- Зарцуулалтын хэлбэлзэл
- Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл гэсэн 2 хэсэгт хувааж үзнэ.
Зарцуулалтын хэлбэлзэл
Энэ нь хувьсах ҮНЗ-ын хэлбэлзэл юм
Зарцуулалтын хэлбэлзэл=Гүйцэтгэлээрх ҮНЗ- Ашигласан хүчин чадалд үндэслэн тооцсон батлагдсан төсөв
Зарцуулалтын хэлбэлзэл=Гүйцэтгэлээрх ҮНЗ- Ашигласан хүчин чадалд үндэслэн тооцсон батлагдсан төсөв
Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл
Энэ нь тогтмол ҮНЗ-ын хэлбэлзэл юм. Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзлийг 2 аргаар тодорхойлж болно.
- Гүйцэтгэлд ногдох батлагдсан төсөв, ДҮ дансанд хуваарилагдсан тооцоолсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал 2-ын зөрүүгээр тодорхойлно.
- Ашиглахаар тооцсон хүчин чадал, ашигласан хүчин чадлын зөрүүг урьдчилан тогтоосон тогтмол зардлын нормоор үржүүлсэнтэй тэнцүү байна. Учир нь нэгэнт ашиглагдаагүй суурь үзүүлэлтэд хувьсах зардал гарахгүй.
Жишээ нь:
- АХЧХ= 1,564,000-5,100цаг х 310= -17,000₮
- АХЧХ= (5,000-5100) х 170 = -17,000₮
Нийт ҮНЗ-ын хэлбэлзэл= Гүйцэтгэлээрх ҮНЗ-Тооцсон ҮНЗ= 1,700,000₮-1,581,000=119,000
Нийт ҮНЗ-ын хэлбэлзэл= Зарцуулалтын хэлбэлзэл+АХЧХ= 136,000-17,000=119,000
ҮНЗ-тай холбогдох журналын бичилт нь дараах байдалтай байна.
- Гүйцэтгэлээрх ҮНЗ-аар
Дт ҮНЗ-ын хяналт хх
Кт Холбогдох данс хх
- Тооцолсон ҮНЗ-аар
Дт Дуусаагүй үйлдвэрлэл хх
Кт Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл хх
- Илүү ба Дутуу тооцсон ҮНЗ-аар
Дт Зарцуулалтын хэлбэлзэл хх
Кт Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл хх
Кт ҮНЗ-ын хяналт хх
Дт Зарцуулалтын хэлбэлзэл хх
Кт Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл хх
Кт ҮНЗ-ын хяналт хх
Jumba Casino Resort & Spa - Mandiri Hub
ReplyDeleteThe Mandiri Spa is the ideal 충청남도 출장안마 spot to stay with family or friends. You'll find 정읍 출장샵 the Mandiri 경기도 출장마사지 Spa 대전광역 출장안마 in Mandiri, 경상북도 출장안마