Бараа материалын ангилал хүлээн зөвшөөрөлт, бараа материалыг бүртгэх систем, өртөг тодорхойлох аргууд, эцсийн үлдэгдлийг үнэлэх аргууд болон бараа материалын тайлагналын тухай ойлголт
Бараа материалын бүртгэл
Худалдах зорилгоор олж эзэмшсэ мбараа эсвэл борлуулах
зориулалт бүхий бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлийг
бараа материал гэнэ.
Бараа материалд дараах бусад хөрөнгүүд орно.
·
Урт хугацаат гэрээтэй холбоотой дуусаагүй үйлдвэрлэл (НББОУС-11)
·
Санхүүгийн хэрэглүүр (Үнэт цаас НББОУС-32)
·
Биологийн (ХАА) хөрөнгө (Ургац, мал...
НББОУС-41)
Бараа материалд дараах хөрөнгүүд орно. (Бараа материалын шинж чанар)
1.
Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулах
хөрөнгө
2.
Борлуулах зорилгоор үйлдвэрийн дамжлагад байгаа зүйлс
3.
Үйлдвэрийн дамжлага үйлчилгээ үзүүлэхэд ашиглаглах бараа
материал
Бараа материалд
1. Худалдан борлуулахаар эзэмшиж буй эзэмшиж буй бараа,
газар, барилга
2.
Үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн
3.
Дуусаагүй үйлдвэрлэл
4.
Түүхий эд материал
5.
Хангамжын материал
Акталчихаад борлуулах гэж байгаа хуучин биет үндсэн
хөрөнгийг бараа материалын ангилалд хамааруулна.
Бараа
материалын хүлээн зөвшөөрөлт
Бараа материалыг ААН-д бүрэн шилжүүсэн , түүнтэй
холбогдон гарч болох эрсдэл ба өгөөжийг аж ахуй нэгжийг бүрэн хариуцдаг,
өртгийг нь найдвартай хэмжих боломжтой үед хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
Бараа материалыг анх бүртгэлд өртгөөр нь бүртгэнэ.
Анхны өртөг=Худалдан авалтын үнэ+Үйлдвэрлэлийн зардал+Бэлтгэл ажиллагааны зардал
Анхны өртөг=Худалдан авалтын үнэ+Үйлдвэрлэлийн зардал+Бэлтгэл ажиллагааны зардал
Бараа материалыг Нягтлан Бодох Бүртгэлд өртөг ба ЦБҮЦ-н
аль багаар бүртгэдэг. Ихэнх бизнесийн байгуулага Бараа материалыг ашигтай
борлуулдаг учраас өртөг нь ЦБҮЦ-с бага байдаг. Иймд бараа материалыг анхны
өртгөөр бүртгэнэ.
Худалдан авалтын үнэ
·
Худалдан авалтанд төлсөн мөнгө
·
Импортын болон буцаан олгохгүй татвар (Худалдааны болон бусад хөнгөлөлтийг хасна)
·
Тээвэрлэлт
·
Ачиж буулгах зорилготой
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал (Боловсруулалтын зардал)
·
Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд холбогдож гарсан зардал
·
Шууд хөдөлмөрийн зардал
·
Үйлдвэрлэлийн удирдлагад хамаарах шууд ба шууд бус
хөдөлмөрийн зардал
·
Тодорхой сууриар хуваарилагдсан хувьсах ба тогтмол зардал
Тогтмол үйлвэрлэлийн нэмгэдэл зардлыг барааны зүйл тус
бүрээр үйлдвэрийн хэвийн хүчин чадалд үндэслэн хуваарилах ёстой.
Хэвийн хүчин чадал
·
Үйл ажиллагааны хэвийн нөхцөлд тодорхойлсон хэд хэдэн
үеийн дунджаар тодорхойлсон үйлдвэрийн тоо хэмжээ
·
Төсөвлөгдсөн засвар үйлчилгээ болж алдагдах хүчин чадлын
алдагдлыг харгалзсан тоо хэмжээ
Хэрэв энэхүү тоо хэмжээ нь үйл ажиллагаан хэвийн
нөхцөлтэй таарч байвал үйлдвэрийн бодит түвшинд үндэслэж болно. Үйлдвэрлэл
буурч сул зогсох нь нэгж бүтээгдэхүүн мхуваарилагдаж тогтмол зардал өсөхгүй.
Бүтээгдэхүүн өртөгт хуваарилагдаагүй зардлыг шууд тайлант
хугацааны зардлаар хүлээн зөвшөөрнө. Хэрэв үйлдвэрийн хэвийн хэмжээнээс байвал
тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нэгжид ногдох дүнгээрээ буурах ба бараа
материалын өртгөөс өндөр тусгагдахгүй. Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрийн бодит хэмжээнд
үндэслэн хуваарилна.
Өртгийг
хэмжих аргууд
·
Стандарт өртөг (ашигласан түүхий эд материал болон
үйлдвэрлэлийн тоо хэмжээнд үндэслэн бараа материалын өртөг тооцох арга)
·
Жижиглэнгийн өртөг (бараа материалын
эргэлтийн өсөлт ба ашгийн түвшин үед ашиглана. Өртөг=Борлуулалтын үнэ-ашиг)
Тайлант
хугацааны зардал (Бараа материалын
өртөгт оруулахгүй)
1.
Бараа материалын одоогийн байршил нөхцөл байдалд
авчрахтай холбоогүй зардал
2.
Үйлдвэрлэлийн 1 дамжлагаас нөгөөд шилжүүлэхэд гарах
үайлшгүй хадгалалтын зардлаас бусад зардал
3.
Сурталчилгааны зардал
4.
Боловсруулалтын зардалын хэвийн бус хэтрэлт
Үйлдвэрлэлийн хэвийн бус хэмжээ, хаягдал
материал
Буцаах
эрхтэй худалдан авалт
Боломжит буцаах барааг хасаж бүртгэнэ. Тайлант хугацааны
эцэст бараа материалаарх хөрөнгөд оруулах эсэхийг шийднэ.
ЭАЭЗ арга Fifo
In First Out method
Зарлагдсан бараа материалын өртгийг тооцохдоо бараа
материалын эхний үлдэгдэл болон эхний худалдан авалтуудаас үлдэнэ. Балансад
бараа материал нь тухайн үеийн өртгөөр нь тусгагдах давуу талтай.
ДӨА Weighted Average
Cost method
Зарлагдсан бараа материаллын өртгийг тооцохдоо нэгжийн
дундаж өртгийг ашиглах бөгөөд борлуулбал зохих бараа материалын нийт өртгийг
борлуулбал зохих нийт тоо хэмжээнд харьцуулан тооцно.
Байнгын системийн үед худалдан авалт хийх бүрт НДӨ-г
тооцдог. Цаг үеийн системийн үед зарцуулсан бараа материалын өртгийг тодорхой
хугацаагаар үечлэн НДӨ-г тооцно.
Тусгай
тэмдэглэгээний арга Specific
Indentification method
Цөөн тооны өртөг өндөр, хоорондоо ялгаатай
барааматериалын зарцуулалтын өртгийг тодорхойлоход ашигладаг. Анх орлого
болгосон өртгөөр нь зарцуулалтын өртөгийг тооцдог. Аль худалдан авалтыг хэзээ
борлуулсан гэдгийг тухай бүрт нь бүртгэх шаардлагатай байдаг тул цаг хугацаа их
шаарддаг.
Бараа материалын үлдэгдлийг үнэлэх аргууд (гэнэтийн нөхцөлд ЦҮС-д бараа материалын эцсийн үлдэгдлийг
олох)
ЦҮС ашигладаг үед ББӨ-г
борлуулалт хийх бүрт тооцож бүртгэдэггүй учраас бараа материалын эцсийн
үлдэгдлийг тооллого хйихээс нааш тодорхойлох нь цаг хугацаа их шаарддаг учраас
эцсийн үлдэгдлийг ойролцоогоор тооцоолох дараах аргуудыг ашигладаг.
Нийт ашгийн арга
Энэ аргыг ихэвчлэн бараа материал байгалийн гамшиг, гал
усны аюулд өртөх болон хулгайд алдагдсан, бараа материалын бүртгэлийн баримт
устаж үгүй болсон, бараа материалын тооллого хийх цаг хугацаа байхгүй үед өртөг
тодохройлоход хэрэглэнэ.
1.
Нийт ашгийн арга
ББӨ=(Борлуулалтын орлого-Борлуулалтын буцаалт)*(1-Нийт ашгийн түвшин)
2.
Ашгийн түвшин (Өртөг нэмэх ашгийн түвшин)
Нийт ашгийн аргын
үед:
1.
БЗБМ-ын өртгийг тодорхойлно. БЗБМ=БМС1+ЦХА
2.
ББӨ-г тодорхойлно.
3.
Бараа материалын С2-г тодорхойлно. БМС2ө=БЗБМө-ББӨ
Жижиглэнгийн
үнийн арга
Нэг бүрийн өртөг нь харьцангуй бага, маш олон төрлийн
барааг их хэмжээгээр борлуулдаг компагиуп ихэвчлэн жижиглэнгийн үнийн аргыг
ашигладаг. Жижиглэнгийн аргын зорилго нь нийт ашгийн аргатай ижили боловч
тооцоо хийхдээ жижиглэнгийн үнэ болон өртгийн харьцааг авч үздэгээрээ ялгаатай.
Энэ аргын үед:
1.
Худалдан авсан барааны нийт үнэ болон жижиглэнгийн үнэ
2.
БЗБМ-н нийт өртөг ба жижиглэнгийн үнэ
3.
Тайлант хугацааны борлуулалт зэргийг тодорхойлох
шаардлагатай.
· БЗБМ-аа өртөг болон жижиглэнгийн үнээр нь тус тус тодорхойлно.
· Өртөг жижиглэнгийн харьцааг тодорхойлно.
· Бараа материалын эцсийн үлдэгдлийг жижиглэнгийн үнээр тодорхойлно.
БМС2ж=БЗБМж-ХБХж-АОХ-ХХ-Борлуулалтын орлого+Борлуулалтын буцаалт
· Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртгөөр нь тодорхойлно.
БМС2ө=БМС2ж*ӨЖХ
Бараа материалыг тайлагнах
Бараа материалыг өртөг эсвэл ЦБҮЦ-н аль багаар нь тайлагнана.
ЦбҮЦ=Борлуулалтын үнэ-Борлуулалтын зардал-Дарин боловсруулалтын зардал
· БЗБМ-аа өртөг болон жижиглэнгийн үнээр нь тус тус тодорхойлно.
· Өртөг жижиглэнгийн харьцааг тодорхойлно.
· Бараа материалын эцсийн үлдэгдлийг жижиглэнгийн үнээр тодорхойлно.
БМС2ж=БЗБМж-ХБХж-АОХ-ХХ-Борлуулалтын орлого+Борлуулалтын буцаалт
· Бараа материалын эцсийн үлдэгдлийг өртгөөр нь тодорхойлно.
БМС2ө=БМС2ж*ӨЖХ
Бараа материалыг тайлагнах
Бараа материалыг өртөг эсвэл ЦБҮЦ-н аль багаар нь тайлагнана.
ЦбҮЦ=Борлуулалтын үнэ-Борлуулалтын зардал-Дарин боловсруулалтын зардал
Бараа материалын ЦБҮЦ-г тайлант хугацаа бүрийн эцэст үнэлэх ба шинэ ЦБҮЦ
ба Өртгийн аль багаар бараа материалыг тайлагнана. Аливаа хөрөнгийг
борлуулахаар тооцоолж буй үнээс эсвэл ашигласнаас бий болох хүлээгдэж буй
өгөөжөөс дээгүүр үнээр бүртгэлд тусгаж болохгүй гэсэн зарчимтай нийцүүлэн бараа
материалын өртгийг ЦБҮЦ хүртэл бууруулж бүртгэнэ. Өмнөх тайлант хугацаанд
буурсан байгаад энэ тайлант хугацаанд өссөн бол эхлээд өмөнх бууралтыг
буцаагаад дараа нь өртөг шинэ ЦБҮЦ хоёрыг жишнэ. Үүнээс үүссэн орлогыг ББӨ-н
бууралт байдлаар тайлагнана.
ЦБҮЦ-ээр бүртгэсэн үед шаардлагатай бол тус тусад нь тодруулна.
·
Борлуулалтын
гэрээ байвал гэрээний үнэ
· Хэрвээ
байгаа бараа материалын тоо хэмжээ гэрээний тоо хэмжээнээс их бол илүү гарсны
ердийн борлуулалтын үнээр
·
Хэрвээ
байгаа бараа мматериалын тоо хэмжээ гэрэний тоо хэмжээнээс бага бол дутсанаас
үүсэх гарзын хэмжээгээр нөөц үүсгэнэ.
·
Хэрвээ
худалдан авах гэрээ байгаа бол (ЦБҮЦ, Худалдан авалтын үнэ)-н зөрүүгээр нөөц үүсгэнэ.
Өртөг ба ЦБҮЦ-н аль багыг 3 аргаар сонгодог
·
Зүйл
тус бүрээр
·
Төрөл
тус бүрээр
·
Нийт
дүнгээр
Өртгийн бууралтыг ЦБҮЦ-р бүртгэхдээ ихэвчлэн барааны зүйл тус бүрээр
тооцоолох боловч ижил шинж чанартай бол бүлгээр нь тооцоолж болно.
Аль ч аргын үед өртөг нь бага бол өртгөөр, ЦБҮЦ бага бол дээрх шиг өртгийг бууруулсан
журнал бичилт хийнэ.
Шууд бус аргын үед бараа материалын үнийн бууралтын алдагдал дансыг орлогын
тайланд нийт ашигаас хасч харуулна. Бараа материалын үнийн бууралтын
хасагдуулга дансыг балансад бараа материалаас хасч бууруулна. Шууд бус арга нь
бараа материалын зах зээлийн үнийн үнийн бууралтаас үүссэн алдагдлыг илүү
тодорхой харуулдаг.
ЦБҮЦ-г тооцохдоои хамгийн найдвартай, мэдээлэлд үндэслэн борлуулалтын үнийг
хэмжинэ. Хэрэв тухайн барааг борлуулах гэрэтэй бол гэрээний үнийг үндэслэнэ.
·
Бараа материалын нэр
төрөл тус бүрээр хуваарилах
Энэ арга нь бараа материалыг
зарлагдахаас нь өмнө БАЗ-г бараа материалын анхны өртөгт хуваарилж өгдөг. Ихэвчлэн
худалдааны байгууллага хэрэглэдэг. Цуг бэлтгэсэн бараа материал нь ялгаатай
нэгжээр хэмжигддэг, худалдан авалтын үнэ хэт их зөрүүтэй биш тохиолдолд энэ
аргыг хэрэглэнэ.
1.
1₮-д ногдох БАЗ-г тодорхойлно.
1.
Материал тус бүрт ногдох БАЗ-г тодорхойлно
Хуваарилалт=Материал тус бүрийн худалдан авсан үнэ*БАЗ
хуваарилах коеффициент
2.
Материал тус бүрийн нэгжийн өртгийг тодорхойлно.
·
Зарцуулсан материал болон бараа материалын эцсийн
үлдэгдэл-н өртөгт хуваарилах
Материалыг зарлагдсаныхаа дараа БАЗ-г хуваарилах арга юм.
Ихэвчлэн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд ашиглана. Энэ арга нь тодорхой бараа
материалыг бэлтгэхтэй холбогдон гарсан зардлбг бүх бараа материалд хамааруулан
хуваарилдаг тул учир дутагдалтай.
Тоо хэмжээний арга
Цуг бэлтгэсэн бараа материал нь ижил нэгжээр илэрхийлэгддэг бол БАЗ-г уг
бараануудад тоо хэмжээний аргаар хуваарилна.
Бараа материалын тодруулга
Санхүүгийн тайланд дараах зүйлсийг тодруулах ёстой.
1. Ашигласан өртгийн томёоллыг оролцуулан бараа материалыг
хэмжихэд баримтласан НББ-н бодлого
2. Бараа материалын нитй дуусаагүй үйлдвэрлэл болон тухайн
ААН-д тохирох ангилал тус бүрийн бараа материалын дуусаагүй үйлдвэрлэл
3. ЦБҮЦ-р үнэлэн бараа материалын дуусаагүй үйлдвэрлэл
4. Тайлант хугацаанд зардал гэж үзсэн бараа материалын дүн
5. ҮЦБ-н дүн
6. ҮЦБ-н буцаасан дүн
7. Бараа материалын үнийн бууралтыг буцаахад хүрсэн нөхцөл
байдал
8. Өр төлбөрийн баталгаа болгож барьцаалсан бараа материалын
дүн
Алдагдалтай худалдан авалтын гэрээний бүртгэл
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩