Read More товчлуур дээр дарж уншаарай.
БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
- Үйлчилгээ эрхэлсэн байгуулаагын зардлын бүртгэл
- Худалдаа эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл
- Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлын бүртгэл
НЭГ. ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН БАЙГУЛЛАГЫН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
Үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааны зардалд хангамжын материал, хөдөлмөрийн зардал, бусад зардлууд хамаарах бөгөөд зардлыг нь тус тусын зардлын дансаар бүртгэнэ.
ХОЁР. ХУДАЛДАА ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
Худалдааны байгууллага нь бусдаас үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг нь худалдан авч тодорхой хэмжээний нэмэгдэлтэй үнээр борлуулалт хийдэг. Үйл ажиллагааны зардал нь удирдлагын болон борлуулалтын зардлаас бүрдэнэ. Тайлант хугацааны зардлын дийлэнх нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг байдаг.
Бараа материалыг худалдан авч борлуулалт хийх бүртгэл нь дараах байдалтай байна.
ГУРАВ. ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДЛЫН БҮРТГЭЛ
Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа нь худалдаа болон үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанаас илүү өргөн хүрээнд явагддаг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд материалын, хөдөлмөрийн, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд гардаг.
Эдгээрийг бүртгэх бичилт нь дараах байдалтай байна.
Дт Дуусаагүй үйлдвэрлэл хх
Кт Түүхий эд материал хх
Кт Цалингийн өглөн хх
Кт ҮНЗ-ын хяналт хх
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бүтээгдэхүүний өртөгт 2 янзаар шингээж болно.
- Тайлант хугацаанд гарсан гүйцэтгэлээрх ҮНЗ-ын хэмжээгээр
- Тооцоолсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэмжээгээр
Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу шилжүүлэх үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн хэмжээгээр:
Дт Бэлэн бүтээгдэхүүн хх
Кт Дуусаагүй үйлдвэрлэл хх
Бэлэн бүтээгдэхүүнээ борлуулах үед борлуулсан бүтээгдэхүүний өртгийн хэмжээгээр:
Дт Борлуулсан бүтээгдэхүүнийй өртөг хх
Кт Бэлэн бүтээгдэхүүн хх
Мөн борлуулалт, удирдлагын зардлуудыг уг зардлын данёны Дт-д холбогдох дансны Кт-ээс хуримтлуулан бүртгэнэ.
Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан нь дараах байдалтай байна.
Аж ахуйн нэгжийн нэр
Үйлдвэрлэсэнмбүтээгдэхүүний өртгийн тайлан
Хугацаа
- Ашигласан шууд материал
Түүхий эд материалын С1 ............................... ххх
/+/ Түүхий эд материалын цэвэр худалдан авалт
Худалдан авсан түүхий эд материал........... ххх
Буцаасан түүхий эд материал....................., (ххх)
Худалдан авалтын хөнгөлөлт...................... (ххх)
Бэлтгэл ажиллагааны зардал....................... хх ххх
Ашиглахад бэлэн түүхий эд материал......... ххх
/-/Түүхий эд материал С2 ............................... (ххх)
Ашигласан түүхий эд материал ................. ххх
2. Шууд хөдөлмөр................................................ ххх
3. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал.................... ххх
Тайлант хугацааны үйлдвэрлэлийн зардал /1+2+3/....... хххх
/+/ Дуусаагүй үйлдвэрлэл С1................................ ххх
/-/ Дуусаагүй үйлдвэрлэл С2.............................. (ххх)
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг..................... ххх
Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан нь :
Аж ахуйн нэгжийн нэр
Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан
Хугацаа
Бэлэн бүтээгдэхүүн С1............................................... ххх
/+/ Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг....................... ххх
Борлуулахад бэлэн бүтээгдэхүүний өртөг.............. хххх
/-/ Бэлэн бүтээгдэхүүн С2........................................ (ххх)
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг......................... ххх
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩