Read More товчлуур дээр дарж уншаарай.
СТАНДАРТ ӨРТӨГИЙН БҮРТГЭЛ
1.
Стандарт өртөг, түүний хэрэглээ
2.
Материал,
хөдөлмөр, ҮНЗ-ын хэлбэлзлийг тооцож бүртгэлд тусгах нь
НЭГ.
СТАНДАРТ ӨРТӨГ, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Стандарт өртөг гэдэг нь тодорхой хугацааны
туршид үйлдвэрлэх нэгж буюу тодорхой тооны бүтээгдэхүүний урьдчилан
тодорхойлогдсон төлөвлөгөөт өртөг юм.
Стандарт өртгийг:
· Төсөв, төлөвлөгөө боловсруулах
· Зардлын гүйцэтгэлд хяналт тавих
· Зардлын бүртгэл хөтлөх
· Материал, дуусаагүй үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний өртөг тооцох
· Гэрээний үнэ болон худалдах үнийг тодорхойлох зэрэгт
ашиглана.
Стандарт өртгийг технологийн үе шатны болон ажлын захиалгын аргын аль алинд
нь хэрэглэнэ. Гэхдээ стандарт өртгийг эдийн засгийн байдал тогтвортой, мөнгөний
ханш тогтворжсон, байнгын бэлтгэн нийлүүлэгчтэй үед хэрэглэх нь тохиромжтой.
Стандарт өртөг нь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй.
Стандарт өртөг нь 2 бүрэлдэхүүн хэсэгтэй.
1.
Тоо хэмжээний стандарт: Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдах орцын
норматив тоо хэмжээ
2.
Үнэлгээний буюу өртгийн стандарт: Орцийн нэгжийн үнийн норматив
Стандарт өртөг = Нэгжийн стандарт өртөг * Эквивалент
бүтээгдэхүүн
· Стандарт өртөг > Бодит өртөг Зардал хэмнэсэн
буюу зохистой (тааламжтай) хэлбэлзэл
· Стандарт өртөг < Бодит өртөг Зардал
хэтрүүлсэн буюу зохисгүй (тааламжгүй) хэлбэлзэл болно.
Журнал бичилт:
Дт Дуусаагүй үйлдвэрлэл
(стандарт) хх
Дт Хэлбэлзэл (тааламжгүй) хх
Кт ТЭМ хх
Кт Цалин хөлсний
тооцоо хх
Кт ҮНЗ хх
Кт Хэлбэлзэл
(тааламжтай) хх
Стандарт өртгийн карт
Нормативт өртгийг хэрэглэж байгаа үед аж
ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр “Стандарт өртгийн карт”
нээж, бүтээгдэхүүний стандарт өртгийг
тооцоолдог.
Энэ картанд шууд материалын
зардлыг:
· Материалын нэр төрөл
· Нэгж бүтээгдэхүүнд зарцуулах хэмжээ
· Нэгж материалын стандарт өртөг
· Цех тасаг бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд
зарцуулах материалын нийт стандарт өртгөөр тодорхойлон харуулна.
Шууд хөдөлмөрийн зардлыг:
· Ажлын төрөл тус бүрээр нэгжид зарцуулах хөдөлмөр цаг
· Нэг цагийн үнэлгээ
· Цех тасаг бүрт гарах зардлаар нэгтгэн харуулна.
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг:
· Цех тасаг , бүтээгдэхүүн тус бүрээр хуваарилалт тооцох суурь үзүүлэлт
· Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулах суурь үзүүлэлтийн хэмжээ
· Урьдчилан тогтоосон зардлын нормоор нь харуулна.
Стандарт өртгийн карт дараах байдалтай байна
Стандарт өртгийн карт
Хугацаа 2017.01.01 Бүтээгдэхүүний нэр:
Ширээ
1. Шууд материалын зардал
2. Шууд хөдөлмөрийн зардал
3. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
ХОЁР. МАТЕРИАЛ, ХӨДӨЛМӨР, ҮНЗ-ЫН
ХЭЛБЭЛЗЛИЙГ ТООЦОЖ БҮРТГЭЛД ТУСГАХ НЬ
Материалын зардлын хэлбэлзэл, түүний бүртгэл
Материалын нийт хэлбэлзэл
·
Нийт
хэлбэлзэл = Гүйцэтгэлээрх материалын зардал – Стандарт материалын зардал
·
Нийт
хэлбэлзэл = МТХХ+МҮХ
a. Материалын тоо хэмжээний хэлбэлзэл:
МТХХ = (ГАТХ – СТХ) *
СНӨ
ü ГАТХ – Гүйцэтгэлээр ашигласан материалын тоо хэмжээ
ü СТХ – Гүйцэтгэлд ногдох стандарт хэмжээ
ü СНӨ – Стандарт нэгжийн өртөг
b. Материалын үнийн хэлбэлзэл:
МАҮҮХ = (ГНӨ – СНӨ) *
ГАТХ МХАҮҮХ = (ГНӨ – СНӨ) * ХАТХ
ü МАҮҮХ – Материалын ашиглалтын үеийн үнийн хэлбэлзэл
ü МХАҮҮХ – Материалын худалдан авалтын үеийн үнийн
хэлбэлзэл
ü ГНӨ – Гүйцэтгэлийн нэгжийн өртөг
ü ХАТХ - Худалдан
авсан тоо хэмжээ
Хөдөлмөрийн зардлын хэлбэлзэл
Хөдөлмөрийн нийт
хэлбэлзэл
·
Нийт
хэлбэлзэл = Гүйцэтгэлээрх хөд.зардал − Стандарт хөдөлмөрийн зардал
·
Нийт
хэлбэлзэл = ХҮАХ + ХҮХ
а. Хөдөлмөрийн үр ашгийн хэлбэлзэл
ХҮАХ=(ГАЦ-СЦ)*СЦХ
ü ГАЦ – Гүйцэтгэлээр ажилласан цаг
ü СЦ – Гүйцэтгэлд ногдох стандарт цаг
ü СЦХ – Стандарт нэг цагийн хөлс
b. Хөдөлмөрийн
үнэлгээний хэлбэлзэл
ХҮХ=(ГЦХ-СЦХ)*ГАЦ
ü ГЦХ – Гүйцэтгэлийн 1 цагийн хөлс
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлзэл
ҮНЗ-ын хэлбэлзлийг тооцохдоо дараах суурь үзүүлэлтийг анхаарч үзэх
шаардлагатай.
· Төсөвлөсөн суурь
· Гүйцэтгэлийн суурь
· Гүйцэтгэлийн үйлдвэрлэлд ногдох суурь
ҮНЗ-ын хэлбэлзлийг тооцох
аргуудыг ерөнхийд нь томъёолбол дараах
байдалтай байна
Хянагдахуйц хэлбэлзэл = Гүйцэтгэлийн ҮНЗ – Нормативт суурилсан батлагдсан
төсөв
ü Нормативт суурилсан батлагдсан төсөв = ( ГҮН суурь *
Хувьсах ҮНЗ норм) + ( Төсөвлөсөн суурь * Тогтмол ҮНЗ норм)
Тоо хэмжээний хэлбэлзэл = Нормативт
суурилсан батлагдсан төсөв - Стандарт ҮНЗ
ü Стандарт ҮНЗ = ГҮН суурь * ҮНЗ-н норм
Зарцуулалтын хэлбэлзэл = Гүйцэтгэлийн ҮНЗ – Гүйцэтгэлд суурилсан батлагдсан
төсөв
ü Гүйцэтгэлд суурилсан батлагдсан төсөв = ( Гүй,суурь *
Хувьсах ҮНЗ норм) + ( Төсөвлөсөн суурь * Тогтмол ҮНЗ норм)
Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл =
Гүйцэтгэлд суурилсан батлагдсан төсөв - Тооцоолсон ҮНЗ
ü Тооцоолсон ҮНЗ = Гүй.суурь * ҮНЗ-н норм
Үр ашгийн хэлбэлзэл=(Гүйцэтгэлээрх суурь – ГҮН суурь)*ҮНЗ норм
Хувьсах үр ашгийн хэлбэлзэл=(Гүйцэтгэлээрх
суурь – ГҮН суурь)*Хувьсах ҮНЗ норм
Тогтмол үр ашгийн хэлбэлзэл=(Гүйцэтгэлээрх суурь – ГҮН суурь)* Тогтмол ҮНЗ
норм
Хэлбэлзлийн дансуудыг тайлант хугацааны эцэст дүнг нь материаллаг бус гэж
үзвэл орлого зарлагын нэгдсэн
данс / ББӨ дансанд гэж үзвэл хаана. Хэрвээ дүн нь материаллаг гэж
үзвэл бэлэн бүтээгдэхүүн болон ОЗНД / ББӨ дансанд Хэрвээ дүнг бүтээгдэхүүн
хуваарилна
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩