ҮНДСЭН БА ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
ӨРТӨГ ТООЦОХ
1. Дайвар ба үндсэн бүтээгдэхүүний тухай ойлголт
2. Үндсэн бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд, бүртгэл
3. Үндсэн бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд, бүртгэл
НЭГ. ДАЙВАР БА ҮНДСЭН
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ
Олонхи үйлдвэрлэлийн салбарт тухайлбао, гжрилын үйлдвэр, мах боловсруулах
үйлдвэр, газар тариалангийн үйлдвэр гэх мэт өртгийн нэг объектоос олон төрлийн
бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг үйлдвэрлэн гаргадаг. Олон төрлийн
бүтээгдэхүүнүүдийг нэгэн зэрэг үйлдвэрлэх явцад гарсан зардлыг бүтээгдэхүүн тус
бүрээр зөв хуваарилахын тулд тэдгээр бүтээгдэхүүнийг дотор нь үндсэн ба дайвар
бүтээгдэхүүн гэж ангилна.
Үндсэн бүтээгдэхүүн гэдэг нь тухйан үйлдвэрийн газрын үйлдвэрлэхээр зорьж буй
бүтээгдэхүүн юм.
Дайвар бүтээгдэхүүн гэдэг нь үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эсвэл
үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах түүхий эд материалыг боловсруулах
явцад гарч буй зах зээлийн эрэлт бага, цаашид ашиглагдаж болох ч ашиглагдахгүй
байж ч болох бүтээгдэхүүн юм.
Үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад бүтээгдэхүүнийг үндсэн ба дайвар, эсвэл
хэд хэдэн үндсэн бүтээгдэхүүн болгож ангилж бололх тодорхой цэг байдаг. Энэ цэгийн
бүтээгдэхүүн хуваагдлын цэг гэнэ. Нэг
болон технологийн хэд хэдэн үе шатаар үйлдвэрлэл явуулж нэгэн зэрэг үйлдвэрлэгдэх
хоёр ба түүнээс дээш үндсэн бүтээгдэхүүнийг хамсарсан бүтээгдэхүүн гэнэ.
Хамсарсан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэж дуусах хүртлээ өөрөөр хэлбэл, бие
даасан бүтээгдэхүүн болж тусгаарлагдах хүртэлээ нэгдсэн нэг өртөгтэй байдаг. Хамсарсан
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад бөөн дүнгээр гарсан шууд материал, шууд
хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хамсарсан
зардал гэнэ. Үндсэн ба дайвар бүтээгдэхүүний өртгийг зөв тодорхойлохын тулд
хамсарсан зардлг үндсэн бүтээгдэхүүн тус бүрээр хуваарилж өртөг тооцох, эсэх талаар асуудал
гарч ирдэг.
ХОЁР. ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНД ӨРТӨГ
ТОДОРХОЙЛОХ АРГУУД, БҮРТГЭЛ
Дайвар бүтээгдэхүүнд өртөг тооцохдоо
үндсэн зарчмыг баримтлана.
1. Хамсарсан зардлаас дайвар бүтээгдэхүүнд хуваарилахгүй
байх. Өөрөөр хэлбэл хамсарсан зардлыг зөвхөн үндсэн бүтээгдэхүүнүүдэд
хуваарилах арга. Эн нь дайвар бүтээгдэхүүнд өртөг хуваарилахгүй гэсэн үг.
2. Хамсарсан зардлын зарим хэсгийг дайвар бүтээгдэхүүнд
хуваарилж, түүний өртгийг тусад нь тооцох
1-р арга
Дайвар бүтээгдэхүүнийг цааш нь ашиглах эсэх нь тодорхойгүй үед ашиглана. Дайвар
бүтээгдэхүүнд өртөг хуваарилсан эсэхээс үл хам ааран үйлдвэрлэлийн явцад дайвар
бүтээгдэхүүн гарна. Нэгэнт гарсан дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн үр
ашгийг дээшлүүлэхийн тулд ямар нэгэн байдлаар ашиглахыг зорьдог. Цаашид борлуулах,
эргүүлж ашиглах зорилт тавьдаг.
Энэ арга нь 2 үндсэн хувилбартай.
1. Дайвар бүтээгдэхүүнд зардал хуваарилахгүйгээр, борлуулсан
үед нь борлуулалтаас орох орлогын хэмжээгээр Мөнгөн хөрөнгийн юмуу Авлагын
дансны Дт-д дараах дансуудын аль нэгний Кт-ээс бичиж орлого болгоно.
·
Борлуулалтын
орлого
·
Бусад
орлого
·
Борлуулсан
бүтээгдэхүүний өртйг
·
Үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардал
2. Дайвар бүтээгдэхүүнд хамсарсан зардлаас хуваарилахгүйгээр
түүнийг дахин боловсруулах зардлаар үнэлж орлогод авч болно.
·
Энэ
тохиолдолд “ДҮ-дайвар бүтээгдэхүүн” дансны Дт-д гарсан зардлыг түүхий эд
материал, Цалингийн өглөг, үйлдвэрлэлийн нэмэшдэл зардал дансуудын Кт-ээс
хуримтлуулах бөгөөд уг ДҮ пансны Кт-ээс дайвар бүтээгдэхүүнийг орлогд авч
борлуулсан үед Бусад орлого юуу борлуулалтын орлого дансны Кт-ээс бичилт хийнэ.
2-р арга
Хамсарсан зардлын зарим хэсгийг дайвар бүтээгдэхүүнд хувааарилж, түүний
өртгийг тусад нь тооцох. Дайвар бүтээгдэүүнийг аж ахуй болон зах зээлийн
борлуулалтаар ашигладаг бол түүнд хамсарсан зардлаас хуваарилан, уг хуваарилсан
зардал ба түүнийг цаашид дахин боловсруулахьйа холбогдон гарсан зардлын нийлбэр
нь дайвар бүтээгдэхүүний өртөг болно. Дайвар бүтээгдээхүүнд хамсарсан зардлаас
зардал хуваарилахдаа цэвэр боломжит үнэ цэнийн аргыг ашиглана
Цэвэр боломжит үнэ цэнэ=зах зээлийн үнэ-Дахин боловсруулах өртөг-Борлуулалтын
зардал
Дайвар бүтээгдэхүүнд ногдуулж хуваарилсан өртгөөр ДҮ-Дайвар өүтээгдэхүүн
дансбнс Дт-д холбогдох ДҮ дансны Кт-ээс бичилт хийж орлогод авах бөгөөд дайвар
бүтээгдэхүүнийг орлогод авчны дараа түүнийг дахин боловсруулахтай холбогдон
гарсан материал, цалин, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг дайвар бүтээгдэхүүний
өртөгт нэмж тусгана.
ГУРАВ. ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ
ӨРТӨГ ТООЦОХ АРГУУД, БҮРТГЭЛ
Хамсарсан зардлаас дайвар бүтээгдэхүүнд хуваарилсан бол түүнийг хасаад
үлдэх хэсгийг, хуваарилдаггүй бол бүх хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд
хуваарилна. Хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилах 4 арга байдаг.
1. Зах зээлийн үнийн арга
2. Нэгжийн дундаж өртгийн арга
3. Жигнэсэн дундаж өртгийн арга
4. Тоо хэмжээний арга /жин хэмжээний нэгжийн өртгийн арга/
Зах зээлийн үнийн буюу
борлуулалтын үнийн арга
Хамсарсан бүтээгдэхүүнд хуваагдлын цэгээс хйош дахин боловсруулалт хйидэг
эсэхээс хамааран энэ аргын үед 2 аргаар хуваарилалтыг хийнэ. Үүнд:
1. Бүтээгдэхүүний хуваагдлын цэгээс хйош хамсарсан
бүтээгдэхүүнд нэмэлт боловсруулалт хийдэггүй бол хамсарсан бүтээгдэхүүний
хуваагдлыг цэг дээрх зах зээлийн үнийн харьцаагаар хамсарсан зардлыг
хуваарилна.
Тодорхой бүтээгдэхүүнд хуваарилагдах хам/зардал= тухайн
бүтээгдэхүүний зах зээлийн үнэ / Үндсэн бүтээгдэхүүнүүдийн нийт зах зээлийн үнэ
* Хамсарсан зардал
2. Бүтээгдэхүүн хуваагдах цэгээс хойш үндсэн бүтээгдэхүүнднд
нэмэлт боловсруулалт хийгддэг бол нэмэлт боловсруулалттай холбогдон гарах
зардлыг борлуулалтын үнээс хассан цэвэр борлуулалтын үнийн харьцаагар хамсарсан
зардлын хамсарсан бүтээгдэхүүнүүдэд хуваарилна.
Тодорхой бүтээгдэхүүнд хуваарилагдах хам/зардал= тухайн бүтээгдэхүүний борлууалтын цэвэр боломжит үнэ / Үндсэн бүтээгдэхүүнүүдийн нийт зах зээлийн үнэ * Хамсарсан зардал
Нэгжийн дундаж өртгийн арга
Энэ аргаар хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүндэд хжваарилахдаа эхлээд хуваарилагдах хамсарсан зардлыг нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд хувааж бүтээгдэхүүний нэгжид ногдох зардлын хэмжээг тооцно. Дараа нь бүтээгдэхүүний нэгжид ногдох хамсарсан зардлаар үржүүлэх замаар тооцно.
Жигнэсэн дундаж өртгийн арга
Жигнэсэн дундаж өртгийн аргын үед эхлээд үндсэн бүтээгдэхүүнүүдийг чанарын хувьд нэг нэгжид шилжүүлэх жигнэх хүчин зүйлийг бүтээгдэхүүний төрөл тус бүрээр тодорхойлно.
Үндсэн бүтээгдэхүүнүүд нь өөр өөр нэгжээр илэрхийлэгддэг тохиолдолд хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилахдаа тоо хэмжээний нэгжийн аргыг хэрэглэнэ.
Тодорхой бүтээгдэхүүнд хуваарилагдах хам/зардал= тухайн бүтээгдэхүүний борлууалтын цэвэр боломжит үнэ / Үндсэн бүтээгдэхүүнүүдийн нийт зах зээлийн үнэ * Хамсарсан зардал
Нэгжийн дундаж өртгийн арга
Энэ аргаар хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүндэд хжваарилахдаа эхлээд хуваарилагдах хамсарсан зардлыг нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд хувааж бүтээгдэхүүний нэгжид ногдох зардлын хэмжээг тооцно. Дараа нь бүтээгдэхүүний нэгжид ногдох хамсарсан зардлаар үржүүлэх замаар тооцно.
Бүтээгдэхүүний нэгжид ногдох хамсарсан зардал= хамсарсан зардал/нийт тоо хэмжээ
Жигнэсэн дундаж өртгийн аргын үед эхлээд үндсэн бүтээгдэхүүнүүдийг чанарын хувьд нэг нэгжид шилжүүлэх жигнэх хүчин зүйлийг бүтээгдэхүүний төрөл тус бүрээр тодорхойлно.
·Жигнэсэн тоо хэмжээ=үйлдвэрлэсэн тоо хэмжээ*Жигнэх хүчин зүйл
·Жигнэсэн дэндаж өртөг=хуваарилагдах хамсарсан зардал/нийт жигнэсэн тоо хэмжээ
·Хуваарилалт=Бүтээгдэхүүн тус бүрийн жигнэсэн тоо хэмжээ* жигнэсэн дундаж өртөг
Жин хэмжээний нэгжийн өртгийн арга /Тоо хэмжээний/ Үндсэн бүтээгдэхүүнүүд нь өөр өөр нэгжээр илэрхийлэгддэг тохиолдолд хамсарсан зардлыг үндсэн бүтээгдэхүүнүүдэд хуваарилахдаа тоо хэмжээний нэгжийн аргыг хэрэглэнэ.
·Үнийн дүнд эзлэх хувь=бүтээгдэхүүний тоо хэмжээ/нийт тоо хэмжээ
·Хуваарилалт=нийт хамсарсан зардал*үнийн дүнд эзлэх хувь
·Хуваарилалт=нийт хамсарсан зардал*үнийн дүнд эзлэх хувь
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩