Мөнгөн хөрөнгө,
түүний бүрэлдэхүүн хэсэг, жижиг мөнгөн сангийн бүртгэл, мөнгөний цаг хугацааны
үнэ цэнэ, гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл, мөнгөн
хөрөнгийн тайлагнал ба хяналт зэргийн тухай ойлголт
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
1. Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн
Мөнгө нь хамгийн сайн хөрвөх чадвартай хөрөнгө юм. Мөнгөн хөрөнгөд бэлэн
мөнгө, Мөнгөтэй адилтгах хөрөнгө хамаарна. Мөнгөтэй адилтгах хөрөнгө гэдэг нь
үнэ цэнийг нь өөрчлөх өчүүхэн бага эрсдэлийг мэдэрдэг, мөнгөний тодорхой дүнд
шууд хөрвөх, хөрвөх чадвар сайтай 1-3 сарын хугацаатай өрийн болон өмчийн үнэт
цаас юм.
Мөнгөтэй
холбогдох дараах ойлголтууд байдаг.
1. Хязгаарласан
мөнгө
2. Банкны
овдерафт
Хязгаарласан
мөнгө
Энэ нь юунд зарцуулагдах нь
тодорхой, зөвхөн тухайнзориулалтаар ашиглах мөнгө юм. Мөнгөн хөрөнгийг цалин
тавьж олгох, ногдол ашиг олох, үйлдвэрлэлээ өргөтгөх гэх мэт зориулалтаар
хязгаарлаж болдог.
· 1-3
сарын хугацаатай- мөнгөн хөрөнгөд
· 3сар-1жилийн
хугацаатай- бусад санхүүгийн хөрөнгө
· 1
жилээс дээш хугацаатай- эргэлтийн бус хөрөнгийн УХХО-нд хамруулна.
Банкны
овдерафт
Банкны овдерафтын үйлчилгээ гэдэг
нь банк үйлчлүүлэгчинйхээ харилцах дансны үлдэгдэл төлбөр тооцоо хийхэд
хүрэлцэхгүй тохиолдолд өмнөөс нь мөнгө төлөх үйлчилгээ юм. Банкны овдерафтын
хүү нь ихэвчлэн зээлийн хүүгээс өндөр байдаг ба том хэмжээний зээлийг
овдерафтаар авах боломжгүй. Банкны овдерафтын барьцаа нь тухайн харилцагчын
дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн орлого байна. Мөнгөн гүйлгээний тайланд банкны
овдерафтыг мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн бүрэлдэхүүнд оруулж тооцно.
Өөрөөр хэлбэл овдерафтыг мөнгөн гүйлгээний тайлангийн санхүүгийн үйл
ажиллагааны мөнгөн гүйлгээнд хамаатуулахгүй.
2. Жижиг
мөнгөн сан
Бараг бүх компаниуд ажлчдын хоол
унааны зардал, конторын хангамжын зүйлс гэх мэтчилэн олон тооны зүйлсэд бага
хэмжээний мөнгө төлдөг. Ийм үнийн дүн багатай жижиг төлбөрт зориулан байнга
мөнгө хүссэн өргөдөл бичиж, ерөнхий нягтлан бодогч ба захирлаас зөвшөөрөл авсны
дараа мөнгөн зарцуулалт хийх нь цаг хугацаа их шаардана. Иймд компаниуд бага
хэмжээний төлбөрт зориулан гар дээр бэлэн мөнгө байлгадаг. Энэ мөнгийг жижиг
мөнгөн сан гэж нэрлэнэ. Жижиг мөнгөн сан нь кассаас ялгаатай. Жижиг
мөнгөн санг зөвхөн үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зарцуулна.
Жижиг
мөнгөн санг 7 хоног, 14 хоног, 21 хоног гэх мэтчилэн тодорхой хугацаанд
зарцуулахаар бодож бэлэн байлгадаг. Жижиг мөнгөн сангийн зарлагын гүйлгээг өдөр
өдөрт нь биш, санг нөхөн дүүргэх өдөр ижил төрлийн гүйлгээг нэгтгэж бүртгэнэ
Жижиг
мөнгөн санд дараах тохиолдолд л бичилт хийнэ
Мөнгөний
цаг хугацааны үнэ цэнэ
Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг
түүнийг худалдан авах чадвараар хэмжинэ. Мөнгөний худалдан
авах чадварт бараа материал, үйлчилгээ, үндсэн хөрөнгө гэх мэт зүйлсийн үнийн
өсөлт бууралт, тухайн улс орны үндэсний валютын бусад улс орны валюттай
солилцох ханш зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. МЦХҮЦ-ийн тооцоо нь аж ахуйн нэгжийн
НББ болон бизнесийн санхүүгийн тооцоонд ашиглагдахаас гадна хувь хүмүүс
хадгаламж хийх, зээл авах, хуримтлал бий болох, үл хөдлөх хөрөнгө худалдан авах
эх үүсвэрүүдээс сонголт хийх зэрэг тооцоонуудад түгээмэл хэрэглэгдэнэ.
МЦХҮЦ-ийг хүүний хүчин зүйлийг ашиглаж тооцно.
Хүүний
хэмжээг тооцоход дараах 3 хэмжигдэхүүнийг ашиглана
1. Анх
оруулсан хөрөнгө (p) буюу зээлсэн мөнгө
2. Хүүний
тогтоосон хувь(i) буюу хүүний хувь хэмжээ
3. Хүү
тооцох үеүдийн тоо
Ямар дүнгээс хүүг тооцож
байгаагаас хамааруулан хүүг 2 ангилна.
1. Энгийн
хүү
2. Нийлмэл
хүү
Энгийн хүү
Энгийн хүү нь анх оруулсан
хөрөнгө буюу зээлийн үндсэн дүүгээс тооцно. Энгийн хүүний хэмжээг дараах томьео
ашиглан тооцно.
Энгийн хүү= P x i x n
Нийлмэл хүү
Нийлмэл хүү нь анх оруулсан
хөрөнгө буюу зээлийн үндсэн дүн болон тухайн өдрийг хүртэлх хугацаанд
хуримтлагдсан хүүний нийлбэрээс тооцогдоно. Нийлмэл хүүг хугацааны 2 ба түүнээс
дээш үеийг хамарсан зээлийн төлбөр болон хадгаламжыг хүүг авалгүйгээр үндсэн
хадгаламжин дээр нэмж дахин хадгалуулж байгаа үед хүүг түүцүхүб хэрэглэнэ.
Нийлмэл хүүний хэмжээг дараах томьёог ашиглан тооцно.
Нийлмэл хүү= n
Мөнгөний цаг хугацааны үнэ
цэнийн тооцоололыг 2 үндсэн
хэсэг болгоно.
1. Нэг
удаагийн мөнгө
А. Өнөөгийн мөнгөний
ирээдүйн үнэ цэнэ (нэг удаагийн мөнгөний
ирээдүйн үнэ цэнэ)
Б. Ирээдүйн мөнгөний
өнөөгийн үнэ цэнэ (нэг удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ)
2. Тогтмол
мөнгө
А. Тогтмол
мөнгөний ирээдүйн үнэ цэнэ
1. энгийн тогтмол
мөнгөний ирээдүйн үнэ цэнэ
2. нийлмэл тогтмол
мөнгөний ирээдүйн үнэ цэнэ
Б. Тогтмол
мөнгөний өнөөгийн үнэ цэнэ
1. Энгийн тогтмол
мөнгөний өнөөгийн үнэ цэнэ
2. Нийлмэл тогтмол
мөнгөний өнөөгийн үнэ цэнэ
Нэг
удаагийн мөнгө
1. Өнөөгийн
мөнгөний ирээдүйн үнэ цэнэ
Өнөөгийн мөнгөний ирээдүйн үнэ
цэнийг олох томьёо
Үүнд: F- Ирээдүйн үнэ цэнэ
P- Өнөөгийн үнэ цэнэ
I- Хүүгийн хэмжээ
N- Хадгаламжын хугацаанд хүү тооцох арга
2. Ирээдүйн
мөнгөний өнөөгийн үнэ цэнэ
Өнөөгийн мөнгөний ирээдүйн үнэ
цэнэ буюу нэг удаагийн мөнгөний ирээдүйн үнэ цэнийн тооцоололын урвуу тооцоолол
юм. Ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнийг олох томьёо
Тогтмол
мөнгө
Тодорхой хугацааны туршид жил бүр
тогтмол хэмжээний мөнгийг хадгалуулбал ирээдүйд хэдэн төгрөгтэй болох вэ? Гэвэл
тогтмол мөнгөниы ирээдүйн үнэ цэнэ болно. Тогтмол мөнгөний өнөөгийн болон
ирээдүйн үнэ цэнийг тооцоход гурван нөхцөл хангагдсан байх ёстой.
1. Жил
бүрийн төлбөр буюу орлого тэнцүү дүнтэй байна.
2. Жил бүрийн
төлбөр буюу орлогын хооронд дахь хугацаа тэнцүү байна.
3. Нийлмэл
хүүгийн түвшин тогтмол байна.
Тогтмол мөнгөний ирээдүйн
үнэ цэнэ
Ирээдүйн үнэ цэнийг тооцохдоо
тогтмол мөнгө буюу үечилсэн төлбөр нь хугацааны эхэнд болон хамгийн сүүлийн
мөнгөнөөс нэг удаа хүү бодогдож байвал нийлмэл тогтмол мөнгө гэнэ. Тогтмол
мөнгөний буюу үечилсэн төлбөр нь хугацааны эцэст хамгийн сүүлийн мөнгөнөөс хүү
бодогдохгүй байвал энгийн тогтмол мөнгө гэнэ.
3. Энгийн
тогтмол мөнгөний ирээдүйн үнэ цэнэ
Энгийн тогтмол мөнгөний ирээдүйн
үнэ цэнийг олох томьёо
А-тогтмол мөнгө
4. Нийлмэл тогтмол мөнгөний
ирээдүйн үнэ цэнэ
Тогтмол мөнгөний өнөөгийн
үнэ цэнэ
Тогтмол мөнгө буюу үечилсэн
төлбөр нь хугацааны эхэнд буюу өнөөгийн үнэ цэнэ рүү шилжүүлэхэд хамгийн эхний
төлбөр нь нэрлэсэн дүнгээрээ шууд шилждэг бол нийлмэл тогтмол мөнгө болно.
Тогтмол мөнгө буюу үечилсэн төлбөр нь хугацааны эцэст буюу өнөөгийн үнэ цэнэ
рүү шилжүүлэхэд хамгийн эхний төлбөр нь өнөөгийн үнэ цэнийн коэффициентээр
хорогдож шилждэг бол энгийн тогтмол мөнгө болно.
5. Энгийн тогтмол мөнгөний
өнөөгийн үнэ цэнэ
Энгийн тогтмол мөнгөний өнөөгийн
үнэ цэнийг олох томьёо
6. Нийлмэл
тогтмол мөнгөний өнөөгийн үнэ цэнэ
Нийлмэл тогтмол мөнгөний өнөөгийн
үнэ цэнийг олох томьёо
Гадаад
валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл
Гадаад валютаар хийсэн ажил
гүйлгээ болон гадаад үйл ажиллагааг НББОУС 21”гадаад
валютын ханшийн өөхчлөлтйин үр нөлөө ”-ийн дагуу бүртгэнэ.
Гадаад валютын ханийн өөрчлөлтийн бүртгэлд дараах нэр томьёонуудыг хэрэглэнэ.
Хаалтын
ханш- тайлант
хугацааны эцсийн өдрийн спот ханш
Спот ханш- ажил гүйлгээг
бүртгэж байгаа өдрийн ханш
Ханшийн зөрүү- тодорхой хэмжээний
нэг валютыг өөх валютад ялгаатай ханшаар хөрвүүлснээс үүссэн зөрүү
Гадаад
валют- тухайн
аж ахуйн нэгжийн бүртгэлийн валютаас бусад ттөрлийн валют
Гадаад үйл ажиллагаа- тайлагнагя
аж ахуйн нэгжийн улс орноос өөр улс орнод байрладаг эсвэл үйл ажиллагаа
явуулдаг тайлагнагч аж ахуйн нэгж охин компани, хараат компани, хамтарсан
үйлдвэр эсвэл салбар.
Бүртгэлийн
валют- тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн үндсэн орчны
валют
Тайлант хугацаа бүрийн эцэст
гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өр төлбөр, мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг
хаалтын ханшаар санхүүгийн тайланд тусгана.
Гадаад валютаар гарсан ажил
гүйлгээнээс үүссэн ханшын зөрүүг тайлант хугацааны орлого, зардлаар
хүлээн зөвшөөрч орлогын дэлгэрэнгүй тайланд тусгана.
Мөнгөн
хөрөнгийн тайлагнал ба хяналт
Мөнгөн
хөрөнгийн тайлагнал
Санхүүгийн байдлын тайлангын
Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө гэсэн зүйлд мөнгөн хөрөнгийг тайлагнана.
Тайлант хугацааны мөнгөн хөрөнгийн хдөлгөөнийг мөнгөн гүйлгээний тайланд
тайлагнан. Надаад валютын ханшийн зөрүүнээс үүссэн хэрэгжсэн болон хэрэгжээгүй олз,
гарзыг Орлогын дэлгэрэнгүй тайланд гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз) нэрээр тайлагнана.
Мөнгөн
хөрөнгийн хяналт
Аж ахуйн нэгж нь мөнгөн хөрөнгийн
бүртгэл, хяналтад “жижиг мөнгөн сангийн үйл ажиллагааны журам”, “касс дахь
бэлэн мөнгөний үйл ажиллагааны журам”, “харилцах дансны үйл ажиллагааны журам”
болон бусад холбогдох журмыг дотооддоо боловсруулж мөрдөнө.
Бэлэн
мөнгөний бүртгэлд тавигдах шаардлага:
· Кассын орлого ба зарлагын
ордерыг урьдчилан дугаарлах.
· Кассын зарлагын баримтад
эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурсан байх
· Кассын бүх орлого,
зарлагын гүйлгээ нь кассын ордераас гадна холбогдох анхан шатны баримтаар
нотлогдсон байх
· Кассын үлдэгдлийн
сар бүрийн эцэст тоолж, бүртгэлийн болон тооллогын бодит үлдэгдлийг тулган
тохируулах
Харилцах
дансны бүртгэлд тавигдах шаардлага:
· Харилцах дансны хуулга
буюу банкны тайланг холбогдох анхан шатны баримттай тулган шалгах, хэрэв зөрүү
илэрвэл банк санхүүгийн байгууллагад мэдэгдэж алдааг залруулна.
· Харилцах данснаас бэлнээр
мөнгө авахдаа урьдчилан дугаарлагдсан, тухайн банкнаас олгодог чекээр
итгэмжлэл бүхий хүнээр авахуулах.
· Бүх зарлагын
гүйлгээний төлбөрийн даалгаварыг нэхэмжлэх гэх мэт анхан шатны
баримтад үнднслэсэн байх
· Харилцах данснаас
хийгдсэн бүх зарлагын баримтад зохих эрх бүхий албан тушаалтан баталгаат гарын
үсэг зурсан байх
· Тайлант улирал бүрийн эцэст
харилцах дансны үлдэгдлийн баталгаа бэлтгэж баталгаажуулсан байх гэх мэт.
Дотоод
хяналтын алба мөнгөн хөрөнгийн бүртгэлд тавигдах шаардлага биелэгдэж
байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллана.
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩