1. Урт хугацаат өр төлбөр ба түүний төрөл
2. Бонд, түүний төрлүүд
3. Бонд өглөгийн бүртгэл
4. Бондыг эргэлтээс гэргэх үеийн бүртгэл
5. Цуврал бонд
6. Урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
7. Хүндрэлтэй өрийн дахин бүтэцчлэл
8. Урт хугацааат өр төлбөрийн талагнал ба хяналт
НЭГ. УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР,
ТҮҮНИЙ ТӨРӨЛ
Өнгөрсөн ажил гүйлгээ, үйл явцын үр дүнд үүссэн ирээдүйд
бусдад хөрөнгө шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх хариуцлагыг өр төлбөр гэнэ. Нэг жил болон үйл
ажиллагааны циклийн йль уртад төлөгдөх өрийг богино хугацаат өр, бусад бүх
өрийг урт хугацаат өр төлбөр гэнэ.
Урт
хугацаат өр төлбөр гэдэгт:
·
Урт
хугацаат өрийн бичиг
·
Урт
хугацаат банкны зээл
·
Бондын
өглөг
·
Санхүүгийн
түрээсийн өглөг гэх мэт хамарна.
Урт хугацаат өрийн бичиг нэгээс дээш жилийн хугацаанд төлөх, өртэй гэдгээ бичгээр
илэрхийлсэн амлалтын бичиг бөгөөд санхүүгийн байдлын тайланд тусгахдаа өнөөгийн
үнэ цэнээр нь үнэлж тайлагнана.
Урт хугацаат банкны зээл Аж ахуйн нэгж байгууллага нь бэлэн мөнгөний хэрэгцээ
гарсан эсвэл их хэмжээний хөрөнгө шаардагдах эргэлтийн бус хөрөнгийг олж
бэлтгэхдээ банк болон банк бус санхүүгийн байгууллагаас урт хугацаат зээл
авдаг. Төлөгдөх хугацаа нь нэгээс дээш жил байх тул санхүүгийн байдлын тайланд
урт хугацаат өр төлбөр хэсэгт тайлагнана. Н түрээсийн өглөг
Санхүүгийн түрээсийн өглөг Зарим тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагууд нь их
хэмжээний хөрөнгө шаардагдах эргэлтйн бус хөрөнгийг худалдан авахгүйгээр урт
хугацааны түрээсээр эзэмшдэг. Түрээс нь үйл ажиллагааны ба санхүүгийн түрээс
гэсэн 2 төрөлтэй бөгөөд санхүүгийн түрээсийн үед урт хугацаат өр төлбөр
бүртгэгдэнэ.
ХОЁР.
БОНД, ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД
Бонд нь хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлснийг гэрчлэх үнэт
цаас, Бонд гаргаснаах нэг зээлдүүлэгч буюу санхүүжүүлэгч хангаж чадахааргүй их
хэмжээний санхүүжилтыг олон хөрөнгө оруулагчдаас цуглуулж чадна
ГУРАВ.
БОНДЫН ӨГЛӨГИЙН БҮРТГЭЛ
Бонд нь нэрлэсэн үнэтэй байх боловч үнэт цаасны зах зээл
дээр үнээрээ борлогдох нь ховор юм. Учир нь бонд гаргагчийн төлөх нэрлэсэн
хүүгийн түвшнөөс хөрөнгө оруулагчийн хүсч буй хүүгийн түвшин өөр байх
тохиолдолд бонд нэрлэсэн үнээсээ багаар эсвэл илүү үнээр борлогдоно. Нэг талаар
зах зээлийн хүү гэдэг нь ижил төрлийн, ижил эрсдэл бүхий бусад бондуудын зах
зээл дээр төлж буй ххүгийн түшин юм.
Бондын хөнгөлөлт урамшууллуудыг хорогдуулах аргууд
Санхүүжигч нь бондын өр төлбөрийг нэрлэсэн үнээр нь
бүртгэх бөгөөд нэрлэсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүг бондын өр төлбөрийн
урамшуулал, хөнгөлөлт дансанд бүртгэнэ.
1. Шулуун
шугамын арга
Бондын хөнгөлөлт ба урамшууллыг бондын хүчинтэй байх хугацаанд харьцуулж
тайлант үе бүрт тэнцүү хэмжээгээр хорогдуулдаг арга.
2. Үр
ашигт хүүний арга
Энэ аргын үед бондын хөнгөлөлт ба урамшуулалыг тодорхойлохдоо бондын дансны
үнийг ашиглах бөгөөд дансны үнэ гэдэг нь бондын нэрлэсэн үнээс хөнгөлөлтийг
хассан, хэрэв урамшуулалттай бонд бол нэмсэн дүн юм.
Хүү төлөх хугацааны дундуур
гаргасан бонд
Хэрэв бондыг хүү төлөх хугацааны дундуур гаргасан тохиолдолд санхүүжигч нь
бондын зах зээлийн үнэ дээр хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээр гаргадаг.
Хуримтлагдсан хүүг сүүлчийн хүү төлөх өдрөөс бондыг гаргасан өдрийн хоорондох
хүүг тооцдог. Ингэж хуримтлагдсан хүүг тооцож авах нь бондыг хэзээ худалдаж
авсныг нь үл харгалзан хүү төлөх өдөр тухайн хугацааны хүүг бүтэн төлнө.
Хүү төлөх хугацааны дундуур гаргасан бонд байвал хөнгөлөлт ба урамшууллыг
шулуун шугамын аргаар хорогдуулахдаа бондыг гаргасан хугацаанаас бондын дуусвар
хугацааны хооронд хорогдуулна.
Бонд гаргалтын бүртгэл
Бондыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр гаргана. Бонд
гаргалттай холбоотойгоор бондыг хэвлүүлэх, хууль болон бүртгэлийн үйлчилгээ,
зуучлагчын хөлс зэрэг зардлууд гарна.
Зардлыг бондын өнөөгийн үнэ цэнэд оруулж тооцон үр ашигт хүүг дахин
тооцоолно. Өөрөөр хэлбэл бонд гаргалтын зардал нь бондын дансны үнийг бууруулах
ба үр ашигт хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.
Бондыг нэрлэсэн үнээр нь гаргах
Бонлын нэрлэсэн хүүгийн түвшин нь зах зээлийн хүүгийн түвшинтэй тэнцүү байх
үед бонд нэрлэсэн үнээрээ борлогдоно.
Бондыг хөнгөлөлттэй үнээр гаргах
Бондыг нэрлэсэн үнээс нь бага үнээр борлуулах үед бондын хөнгөлөлт үүсэх
бөгөөд энэ үед нэрлэсэн хүүгинй түвшнээс зах зээлийн хүүгийн түвшин өндөр байна
Бондыг урамшуулалттай үнээр
гаргах
Бондыг нэрлэсэн үнээр борлуулах үед бондын урамшуулал үүсэх бөгөөд энэ үщд
нэрлэсэн хүүгийн түвшнээс зах зээлийн хүүгийн түвшин бага байна.
Хүү төлөх үеийн дундуур гаргасан
бонд
Энэ үед хуримтлагдсан хүүг хүүний өглөг эсвэл хүүгийн зардал дансанд
бүртгэнэ.
ДӨРӨВ. БОНДЫГ ЭРГЭЛТЭЭС ГАРГАХ
ҮЕИЙН БҮРТГЭЛ
Бондыг худалдан авах буюу дуусвар хугацаанд нь төлбөрийг нь барагдуулахыг
бондыг эргэлтээс гаргах гэнэ. Бондыг:
1. Дуусгавар хугацаанд нь
2. Дуусгавар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж болно.
Бондыг дуусгавар хугацаанд нь эргэлтээс гаргах үед бондын хөнгөлөлт
урамшуулал зэрэг бүх данс тэг үлдэгдэлтэй байх бөгөөд энэ үед ямар нэгэн ашиг
алдагдал үүсэхгүй.
Бондыг дуусгавар хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргах үед бондын эргэн
дуудах үнэ /Бондын өрийг барагдуулахад төлж буй мөнгө/ болон бондын дансны
үнийн зөрүүгээр бондыг эргэлтээс гаргалтын олз, гарз тодорхойлогдоно.
Бондын дансны үнэ гэдэг нь бондын нэрлэсэн үнэн дээр хорогдуулаагүй
урамшууллыг нэмсэн, эсвэл хорогдуулаагүй хөнгөлөлтийг хассан дүн юм.
ХӨрвөх бондыг хугацаанаас нь өмнө эргэлтээс гаргаж хувьцаанд хөрвүүлэх бол
хувьцааны зах зээлийн үнэ бондын дансны үнийн зөрүүгээр олз гарзыг тооцож
байвал зах зээлийн үнийн арга, хувьцааны нэрлэсэн үнэ бондын дансны үнийн
зөрүүгээр олз гарз бүртгэхгүй нэмж төлөгдсөн капитал дансыг ашиглаж байвал
дансны үнийн арга болно.
ТАВ. ЦУВРАЛ БОНД
Бондын нэрлэсэн үнийг тодорхой хугацааны дотор хэсэг хэсгээр нь олон удаа
барагдуулах нөхцөлтэй бондыг цуврал бонд гэнэ. Өөрөөр хэлбэл хэсэгчлэн төлөгдөх
бондыг цуврал бонд гэнэ. Цуврал бондын нэг цувралыг тус тусдаа бонд гаргалт
эсвэл багц байдлаар борлуулж болно. Эдгээрийн аль ч тохиолдолд цуврал бондын
хувьд нэг л бондын хөнгөлөлт ба урамшуулал данс ашиглана.
Цуврал бондын хөрөнгөлөлт урамшууллыг хорогдуулах дараах аргууд байна.
1. Шулуун шугамын арга
2. Эргэлтэн дэх бондйн арга
3. Үр ашигт хүүний арга
Бондын
хөнгөлөлтийг шулуун шугамын аргаар хорогдуулах хөтөлбөр
Үр дүн нь үр ашигтай хүүний арга хэрэглэснээс материаллаг
зөрүүтэй биш бол хорогдуулгын шулуун шугамын арга ашиглаж болдог. Шулуун
шугамын аргын үед жил бүр хорогдуулах хөнгөлөлтийн хэмжээг дараах байдлаар
тооцоолно.
Хүү ба үндсэн
өрөөс төлөх үед:
Бондын хөнгөлөлтийг эргэлтэн дэх
бондын аргаар хорогдуулах хөтөлбөр
Цуврал бондын нийт гаргалтыг андрейтор тогтоосон үнээр борлуулсан
тохиолдолд цуврал бонд тус бүрийн хөнгөлөлт буюу урамшууллыг тодорхойлох
боломжгүй учраас эргэлт дэх бондын аргаар хөнгөлөлт буюу урамшууллыг
хорогдуулдаг. Эргэлт дэх бондын арга нь цуврал бонд дахь шулуун шугамын аргын
хэрэглээ бөгөөд цуврал бондын нийт гаргалтын андрейторт тогтоосон үнээр
борлуулсан тохиолдолд л энэ аргыг хэрэглэнэ. Бонд гаргалтын бонд бүрд хамаарах
хөнгөлөлт урамшуулал нь жил бүр тэнцүү дүнтэй байна гэж үздэг.
Цувралыг төлөх үед бондын нийт дансны үнээс цуврал бүрийн дуусгавар болох
үнэ цэнийг хасах ёстой.
Бондын хөнгөлөлтийг үр ашигт
хүүний аргаар хорогдуулах хөтөлбөр
Цуврал бонд дах үр ашигт хүүний аргын хэрэглээг нэг удаа дуусгавар болгох
бондтой адилхан үр ашигтай хүүний түвшинг тухайн хугацаанд эргэлтэд байгаа
бондын дансны үнээр үржүүлж тайлант хугацааны хүүний зардлыг тооцоолно. Бондын
хөнгөлөлт буюу урамшууллын хорогдуулах дүн нь тухайн хугацааны үр ашигтай хүний
зардал ба жинхэнэ хүний төлбөрийн хоорондох зөрүү юм.
bayrallaaaaaaa
ReplyDelete