Үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, бизнесийн байгууллага, хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн зэрэг зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л нэгжүүдэд бүртгэл тооцоо, татвар, тайлангийн асуудлууд цаг үргэлж тулгарч байдаг. Иймээс Нягтлан бодогч мэргэжлийг эзэмшиж ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсдөг нь ажлын байр ихтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээ өндөр мэргэжил гэдгийг илтгэнэ.
Энэхүү өндөр эрэлт хэрэгцээг дагаад Монгол улсад Нягтлан бодогч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудаас гадна ашиг олох зорилготой 1 жил, 6 сар, 3 сар, 1 сарын хугацаанд сургаж сертификат, диплом ромбо олгодог Нягтлан бодогч, Няравын сургалтууд зах замбараагаа алдаад байна.
Энэ нь мэргэжлийн үнэ цэнийг унагаж салбарын чанаргүй боловсон хүчин олшрох шалтгаан болдог. Мэдлэг чадваргүй, диплом өвөрлөсөн ажилгүй хүмүүс ихсэж гудамжинд тааралдсан 8 хүний 1 нь нягтлан бодогч мэргэжилтэй ч мэргэжилээрээ ажилладаггүй байх жишээтэй. Боловсрол гэдэг нь диплом ромбо, дүнгийн хуулбараар хязгаарлагддаггүй хэдий ч боловсрол эзэмшин ажил хөдөлмөр эрхлэх нь хүний эрхийн асуудал билээ.
Нягтлан бодогч мэргэжлийг сонгон суралцахыг зорьж буй эсвэл одоо суралцаж байгаа болон төгсөөд ажлын байран дээр гарсан боловсон хүчин зэрэг салбарын бүхий л түвшиний хүмүүсийн мэргэжлийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Монлибра Финанс” нь үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Та хаанаас ч, хэзээ ч бидний бэлтгэсэн онол, стандартуудын хураангуй болон салбарын талаарх мэдээлүүдийг уншиж судлан санал бодлоо илэрхийлэх боломжтой.
МЭДЭХГҮЙ ГЭДЭГ ТАНЫ МЭДЛЭГИЙН ТУУЛЬ БИШ
0 Сэтгэгдлүүд:
Post a Comment
Сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Баярлалаа ✍😉🤩